“Универсиад” наадам ирэх долоо хоногт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

“Универсиад” наадам ирэх долоо хоногт эхэлнэ

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болно. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.  Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш өрсөлдөх бөгөөд нийт 272 багц медалийн эзэд тодрох юм.

“Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцох юм. Баг тамирчдыг үдэн гаргах, төрийн далбааг гардуулах ёслолын ажиллагаа маргааш буюу зургадугаар сарын 26-д 10.30 цагаас Эрүүл мэнд, спортын яаманд болно. Тус арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан нар оролцох аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж