“Газрын харилцаа-2019” сэдэвт ЭШХ-ын нэгдсэн хэлэлцүүлэг, хаалтын үйл ажиллагаа амжилттай өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2019.05.03-нд нийтлэгдсэн

“Газрын харилцаа-2019” сэдэвт ЭШХ-ын нэгдсэн хэлэлцүүлэг, хаалтын үйл ажиллагаа амжилттай өндөрлөв

“Газрын харилцаа-2019” сэдэвт ЭШХ-ын нэгдсэн хэлэлцүүлэг, хаалтын үйл ажиллагаа амжилттай өндөрлөв

Газрын харилцааны ажилтны өдрийг угтан зохион байгуулдаг "ГАЗРЫН ХАРИЛЦАА-2019" эрдэм шинжилгээний бага хурал Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын газар зохион байгуулагчдын холбоо хамтран зохион байгуулдаг тус хуралд Барилга хот байгуулалтын яам, ХААИС, МУИС, ШУТИС, Удирдлагын академи, Буриадын улсын их сургууль, Буриадын хөдөө аж ахуйн академийн мэргэжилтэн, судлаачид оролцлоо. Энэ жилийн хуралд 60 гаруй судлаачдын 35 бүтээл ирснээс 22 илтгэл хэлэлцүүлж байна.

Тус хурлыг нээж ШУА-ийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, ХААИС-Агроэкологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Буянбаатар  нар нээсэн бөгөөд хурал даргалагчаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор С.Сайнбаяр ажилласан бөгөөд онд газар зохион байгуулалттай холбоотой олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь Монгол улсад Газрын харилцаа үүсч хөгжсөний 65 жилийн ойг угтсан арга хэмжээ гэдгийг онцлож байлаа.

“Газрын харилцаа 2019”  эрдэм шинжилгээний бага хурлыг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2014 оноос үндэсний хэмжээнд жил бүр уламжлал болгон явуулах болжээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь газрын харилцааны чиглэлийн тулгамдаж буй асуудлыг судлан, гарсан үр дүнг хэлэлцэж олны хүртээл болгох, салбарын эрдэмтэн судлаачдын харилцан туршлага, мэдлэг, арга зүйгээ солилцох боломжийг олгодог юм. Хурлын эцэст газрын салбарын тулгамдаж буй асуудлаар санал зөвлөмж гарган холбогдох газруудаад хүргүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж