Монголын бадминтоны холбооны өсвөрийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр Тайланд улсыг зорилоо. Энэ сарын 28-наас долдугаар сарын 5-ны хооронд Бангкок хотноо өсвөр үеийн ААШТ болох юм. Багийн болон ганцаарчилсан төрлүүдэд болох тус тэмцээнд манай улсаас 2 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцох юм. Баг тамирчдыг өнөөдөр Монголын бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Алтаншагай хүлээн авч, үдэн гаргасан байна.
Дашрамд дуулгахад, энэ амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27-28-нд бадминтоны "UB Open" тэмцээн сонирхогчид болон тамирчдын төрөлд болох юм. Энэхүү тэмцээн "Шинэ Эрин" лаборатори сургууль дээр зохион байгуулагдах аж.
Ч.БОЛОР