2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна. Ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см давсан байдалтай байгаа бол Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг , Алтай нурууны Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Ус судлалын сектор