Шүүхийн шийдвэрийг үндэслэн ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газар хуурамч бичиг баримт худалдан борлуулж байсан 160 сайтыг энэ 2019 эхний хагаст хаажээ. Мэргэжлийн хяналтын газрын мэдээгээр эдгээр сайтаар дамжуулан гол төлөв хуурамч паспорт зарж байв.
“37 сайтыг эзэмшигч сайн дураар хууль зөрчсөн мэдээлэл рүү орох боломжгүй болгосон учраас сайтыг бүхэлд нь хаагаагүй. Өнөөдрийн байдлаар 123 сайт руу хандах эрхийг хаагаад байна. Эдгээр сайтууд гол төлөв ОХУ-ын иргэний хуурамч паспортыг борлуулж байсан” хэмээн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлэлд онцолсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ