Жүжигчин Д.Сүхбаатар МУГЖ болжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Жүжигчин Д.Сүхбаатар МУГЖ болжээ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сүхбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ. Түүнийг ард түмэн “Ацаг шүдний зөрөө” монголын уран сайхны киноны гол дүрээр нь андахгүй.

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  ажил  үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль  өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ.

Тэрбээр хамгийн сүүлд насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх Долдугаар тусгай тасаг” киноны гол дүрд ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглосон. Түүнтэй хамт “Долдугаар тусгай тасаг” киноны гол дүрд Ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Ё.Цог, Д.Гүрсэд нар тоглосон нь олны анхаарлыг ихээр татсан билээ.

Уг дэлгэцийн бүтээлийн талаар найруулагч Д.Отгонсүрэн ярихдаа “Монгол киноны 80 жилийн түүхэнд ахмад уран бүтээлчид хамтран гол дүр бүтээсэн уран бүтээл тун цөөн байдаг юм билээ. Манай “Онч мэргэн” продакшны хувьд эдгээр туршлагатай уран бүтээлчдээ киноны туслах дүр болох аав, ээж, эмээ өвөөгийн дүрд тоглуулах бус хамтад нь гол дүрд тоглуулахыг зорьж, ахмад таван уран бүтээлчдээ санал тавьсан юм. Ахмад уран бүтээлчид маань их сайхнаар хүлээн авч, хамтран ажилласан. Жишээлбэл, Д.Сүхбаатар гуай Г.Равдан гуай хоёр 1985 онд хийсэн Б.Балжинням найруулагчийн “Ацаг шүдний зөрөө” уран сайхны кинонд тоглосон байдаг. Тэр цагаас хойш тус тусдаа дэлгэцийн уран бүтээлд тоглож байсан. Зарим ахмад уран бүтээлчид нь 34 жилийн дараа дахин нэг бүтээлд хамтран тоглож байна” гэдгээ хэлж байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж