ОХУ: Эмэгтэйчүүдийн эрхэлж болохгүй ажлын байрны жагсаалтыг цөөлжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

ОХУ: Эмэгтэйчүүдийн эрхэлж болохгүй ажлын байрны жагсаалтыг цөөлжээ

ОХУ: Эмэгтэйчүүдийн эрхэлж болохгүй ажлын байрны жагсаалтыг цөөлжээ

ОХУ-ын Хөдөлмөрийн яам эмэгтэйчүүдийн эрхэлж болохгүй ажлын байрны жагсаалтыг цөөлжээ. Хуучин жагсаалтыг 1999 онд гаргасан байсан бөгөөд түүнд нийтдээ 456 төрлийн ажлын байрыг багтаасан байв.

Харин одоо эмэгтэйчүүдэд хориотой ажлын байрны жагсаалтад 98 төрлийн ажлын байр байгаа юм. Энэ жагсаалтыг цөөрүүлснийг талархан хүлээн авч байна хэмээн ажил зуучлалын Superjob байгууллагын хийсэн судалгаанд оролцогчдын 50 хувь нь хариулжээ. Харин хүйсээр нь авч үзвэл судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 24 хувь дэмжихгүй, эрэгтэйчүүдийн 34 хувь нь дэмжихгүй байна гэв.

Судалгааг 2019 оны долдугаар сарын 4-ний өдөр 1600 хүнийг хамруулан хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж