Алга болсон хүүхэд модон жорлонд унаж амиа алдсан байжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүхэд модон жорлонд унаж амиа алдсан байжээ

Алга болсон хүүхэд модон жорлонд унаж амиа алдсан байжээ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас зургаан настай хүүхэд долдугаар сарын 6-ны өдрийн 19.00 цагийн орчимд алга болсон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алга болсон зургаан настай хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алдсан байжээ. Тодруулбал, тус аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дах “Аварга тосон” рашаан сувиллын газар эмээтэйгээ амарч явсан зургаан настай эмэгтэй М нь 2019 оны долдугаар сарын 6-ны өдрийн 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 7-ны өдөр аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдал, цагдаагийн газар, Зэвсэгт хүчний, ар гэрийн нийт 54 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:05 цагт тус амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонгоос М-ийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймд аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж