Улаанбаатар хотын орчимд их үер болов /1966.07.09 -12/

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Улаанбаатар хотын орчимд их үер болов /1966.07.09 -12/

-NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг хүргэж байна-

1921.07.10 Барон Унгернийн байгуулсан Автономит засгийн газар албан хэрэг, эрх мэдлээ Ардын түр засгийн газарт шилжүүлэв.

1921.07.11 Ардын хувьсгалыг тунхаглав

1922.07.11 Бүх цэргийн наадамд 704 бөх барилдсанаас Сайн ноён хан аймгийн Лу гүний /Архангай – Батцэнгэл/ Вандан түрүүлж, Мөн аймгийн Сайд вангийн /Архангай-Их тамир/ Дүйнхорын Далантай үзүүрлэж, заан цол хүртэв.

1923.07.11

  • 10 засгийн наадамд 136 бөхөөс Вандан түрүүлж, босоо Самдан үзүүрлэв.
  • Бүх цэргийн наадамд 704 бөхөөс Цэцэрлэг мандал уулын аймгийн Далантай заан түрүүлж, арслан болов. Хан Хэнтий аймгин “Босоо” хэмээх Ганжууржавын Самдан үзүүрлэв.
  • Монгол –Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монгол-Транс” байгуулагдав.
  • Нийслэл хүрээнд анхны дунд сургууль байгуулагдав.
  • IX Банчинбогд Гэлэгнамжил улс төрийн учир шалтгааны улмаас нутгаасаа гарч, Хятадын нутгаар амьдран суух болжээ. Ялангуяа өвөрлөгч хошуудад нэлээд суурьшиж байв.
  • ЗСБНАвтономит Буриад Монгол Улс байгуулагдах тухай шийдвэр гарав. Нийслэлийг нь Дээд Үд хот болгон, улсын дотор Орос, Буриад, Монгол хэл нэг эрхтэй үйлчилнэ гэжээ. Улсын хилийн дээсийг тогтоон,
  • Буриадын хошуу, сум, гацаанд буриад монгол хэлээр, аймаг хооронд бол орос, монгол хэлээр төрийн албан хэргийг явуулах болов.
  • СБХ-ээс эрхлэн “Бигэр мижид” –ийн намтар, “Энэтхэгийн газрын Бигэрмэжид хааны тууж оршвой” гэдэг нэрээр Нийслэл хүрээнд хэвлүүлжээ
  • СБХ-ээс үзэмчний Молом лам хэмээх Данзан Дагваас Монгол Ганжуурыг Төв Ганжуураар сольж авсан бөгөөд энэхүү Монгол Ганжуур эдүгээ УННС-д бий

1924.07.11

  • Монгол Улсад Бүгд Найрамдах засаг тогтсоныг зарлан тунхаглаж, “Олноо өргөгдсөн” хэмээх оны цолыг халжээ. Мөн энэ үеэр бүх цэргийн наадамд 674 бөх барилдаснаас Хантайшир уулын аймгийн, Эрдэнэ дүүрэн вангийн хошууны /Хөвсгөл/ Сосорын Шагдар 10 давж, түрүүлж, Сэцэн ханы “босоо” Самдан үзүүрлэв.
  • 10 засгийн наадамд 116 бөхөөс “Арвайхээрийн” гэгдэх Цэдэвийн Банди арслан түрүүлж, Хантайшир уулын аймгийн Сосорын Шагдар үзүүрлэв.

1925.07.11 Улс хувьсгалын дөрвөн жилийн ойн баяр наадам болов. 640 бөх барилдсанаас Хан Хэнтий уулынн аймгийн арслан “Босоо” Самдан 10 давж, түрүүлж, аварга болж, Цэцэрлэг Мандал уулын аймгийн начин “Буур” Жамъяан ес давж үзүүрлэж, арслан цол хүртэв.

1926.07.11 Улс хувьсгалын ойн баяр болов. 960 бөх барилдсанаас Цэцэрлэг Мандал уулын аймгийн “Буур” хэмээх Жамъяан арслан 10 давж, түрүүлж, аварга болов. Мөн аймгийн начин Төмөрбаатар үзүүрлэв.

1927.07. 11 Улс хувьсгалын зургаан жилийн ойн баяр наадмаар 1000 орчим бөх барилдсанаас Цэцэрлэг Мандал уулын аймгийн “Буур” хэмээх Жамъян аварга түрүүлж, “Даян аварга”, Өвөрхангайн “Мээтэн” хэмээх Онолжавын Аюур ес давж, үзүүрлэж, арслан цол хүртэв.

1928.07.11 Ардын хувьсгалын долоон жилийн баяр наадмаар 1000 орчим бөх барилдсанаас Өвөрхангайн О.Аюур 10 давж түрүүлж, цэргийн заан Завханы Шагж ес давж үзүүрлэв.

1929.07.11 Ардын хувьсгалын найман жилийн баяр наадмаар 1000 орчим бөх барилдсанаас Цэцэрлэг Мандал уулын аймгийн Баясахын Банзар 10 давж түрүүлж, цэргийн заан Шагж ес давж үзүүрлэв.

1930.07.11

  • Олон яамдын үйл ажиллагааны ерөнхий дүрмийг батлав.
  • Улсын хувьсгалын баяр наадамд 1000 орчим бөх барилдсанаас Завханы цэргийн заан Шагж 10 давж, түрүүлэн арслан болж, арслан /Архангайн/ Баясахын Банзар ес давж, үзүүрлэв.

1931.07.11

  • Улс хувьсгалын 10 жилийн ойн баяр наадамд 1000 орчим бөх барилдсанаас Булган аймгийн харъяат хурандаа Бэх-Очир 10 давж, түрүүлж, Завханы Маамийн Лхагва ес давж үзүүрлэв.
  • Өмнөговь аймгийн Хүрмэн, Булган, Аргалант зэрэг 12 сумдын ардыг хамарсан хил даван нүүх ажил өрнөв. Уг нүүдлийг нутгийн зарим лам ноёд нар өөрсдийн эрх ашгийн үүднээс ард олныг элдвээр мунхруулан, ухуулж сэдсэн байна. Энэхүү ажлыг зохицуулах, ардуудыг нутагт нь буцаах зэрэг ажилд хувьгалт тусгай хорооныхон ба хувьсгалын эсэргүүчүүдийн хооронд удаа дараалан тулгаралтууд болж, хилийн зөрчил, будлиан машид ихсэв.

1932.07.10 Улс хувьсгалын 11 жилийн ойн наадамд 1000 орчим бөх барилдсанаас Төв аймгийн харьяат Пэлжээгийн Бат-Очир 10 давж түрүүлэн, Архангайн Содном заан / цагдаа/ ес давж үзүүрлэв.

1933.07.11

  • Улс хувьсгалыг 12 жилийн ойн баяр наадамд 880 орчим бөх барилдсанаас Завхан аймгийн Маамын Лхагва заан 10 давж түрүүлэн, арслан болж, Сэлэнгэ аймгийн Нямын Самдан заан /цагдаа/ ес давж үзүүрлэв.
  • Дэ ван буюу Дэмчигдонровоор /1902-1967/ удирдуулсан гоминданы ноёрхлын эсрэг бослого Өвөр монголын баруун хэсэгт өрнөв. Тэд Хятадын засаг захиргааг устгаж, өөрсдөө дотоодынхоо асуудлыг хэлэлцдэг, шийддэг өөртөө засах эрх бүхий засгийн газар байгуулахаар тэмцэж байв.

1934.07.12 Улс хувьсгалын 13 жилийн баяр наадамд 1024 бөх барилдсанаас Архангайн Хүрэлийн Дэлэг 10 давж, түрүүлж, Төв аймгийн Лувсангийн Чимэд заан ес давж, үзүүрлэв. Улсын наадмын сурын харваанд Өмнөговь аймгийн Дорж 20 сум тавьснаас 19 онож түрүүлэв.

1934.07-12 сар

  • Хасагийн 1000 орчим дээрэмчид Монголын баруун хилд 200 орчим удаа халдлага хийв. Алтайн комендатурын орчмоор хилийн цөмрөлт, халдлага идэвхжиж, уг довтолгоонуудыг хилчид удаа дараалан няцааж байсан ба зарим тохиолдолд томоохон тулгаралтууд болж байв.
  • Монголын үндэсний радио байгуулагдав. Улаанбаатар хотоос анхныхаа нэвтрүүлгийг орон даяар цацав.
  • Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Сов Мон бөөнөөр”-ийг татан буулгаж, улсын худалдааны газрыг байгуулах шийдвэр гарав.

1935.07.12 Улс хувьсгалын 14 жилийн ойн баяр наадамд 720 бөх барилдсанаас Төв аймгийн Лувсангийн Чимэд заан 10 давж түрүүлж, арслан болов. Архангайн Шаравын Гомбосүрэн ес давж үзүүрлэв. Сурын харваанд Хэнтий аймгийн Содномдаржаа мэргэн 20 сум тавьсанаас 20 онож түрүүлэв.

1936.07.12

  • Улс хувьсгалын 15 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдсанаас Дорнодын Лхамжавын Балсан 10 давж түрүүлэн Арслан болж, Төв аймгийн Лувсангийн Чимэд арслан ес давж үзүүрлэв. Сурвын харваанд Хэнтий аймгийн харьяат Санжаа мэргэн 20 сум тавьсанаас 19 онож түрүүлэв.
  • Алтан гадас одонг бий болгож, баяр наадмаар 120 хүнийг шагнажээ.

1937.07.11 Улсын баяр наадмаар 896 бөх барилдсанаас Дорнодын Шагдарын Гэлэг 10 давж түрүүлж, Архангайн Довчингийн Лувсанжамц ес давж үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Баяр түрүүлэв.

1938.07.11 Улсын баяр наадмаар 1024 бөх барилдсанаас Архангайн Баатарын Төрбат 10 давж түрүүлж, Өвөрхангайн Ц.Банди арслан үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Лувсанцэрэн түрүүлэв.

1939.07.11 Улсын баяр наадмаар 512 бөх барилдаж, Булган аймгийн Хангал сумын харьяат Цэргийн бөх Бадамдоржийн Түвдэндорж түрүүлж, арслан болж, Завханы М.Лхагва үзүүрлэв.

1940.07.11 Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас Ховдын харьяат Ванчинхүү түрүүлж, Дорнодын Учралын Дамчаа үзүүрлэв. Сурын харваанд “Хоршооны” Цэдэв 20 сумнаас 17 онож түрүүлэв.

1941.07.10

  • Монгол үндэсний цирк байгуулагдав.
  • Уран сайхны Гавьяат үйлчин (Хожим Урлагийн гавьяат зүтгэлтэн болгосон), Ардын жүжигчин, Гавьяат багш, Хүний Гавьяат эмч цол бий болгов. Улс хувьсгалын 20 жилийн ойгоор Э.Оюуныг БНМАУ-ын Уран сайхны Гавьяат үйлчин цолоор шагнажээ.

1941.07.11 Улс хувьсгалын 20 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдсанаас Түвдэндорж арслан түрүүлж, аварга болж, Дорнодын Хасын Өлзийсайхан үзүүрлэж, арслан болов.

1942.07.10 Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэгмидэд Ардын жүжигчин цол хүртээв.

1942.07.11 Улсын баяр наадамд 360 бөх барилдаж, Хөвсгөлийн Өлзийтийн Чүлтэмбүрэн ес давж түрүүлэн, Завханы Шагдарын Санжсүрэн найм давж үзүүрлэв. Сурын харваанд Шүүх яамны ажилтан Ханд мэргэн 20 сумнаас 16 онож түрүүлэв.

1943.07.11 Улсын баяр наадамд 512 бөх барилдаж, Архангайн Д.Лувсанжамж түрүүлж, Архангайн Цэндийн Содов үзүүрлэв. Сурын харваанд Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооны ард Баяржаргал 14 онож, улсын мэргэн болов.

1944.07.11 Улсын баяр наадамд 512 бөх барилдаж, Архангайн харьяат начин Чимэд-Очир түрүүлж, арслан цол хүртэв. Аварга Түвдэндорж үзүүрлэв. Сумын харваанд Дагдандорж 14 оноогоор түрүүлж, улсын мэргэн болов.

1945.07.11 Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас аварга Түвдэндорж түрүүлж, Хөвсгөлийн Ж.Цэвээнравдан үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Мишигдоной 15 онож түрүүлэв.

1946.07.11 Улсын баяр наадамд 1024 бөх барилдсанаас дархан аварга Б.Түвдэндорж 10 давж түрүүлж, арслан Чимэд-Очир ес давж үзүүрлэв. Сурын харваанд Төв аймгийн улсын мэргэн Ламжав 20 сумнаас 18 онож түрүүлэв.

1947.07.11 Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас Завхан аймгийн харьяат Шаравын Батсуурь түрүүлж, Өвөрхангайн Гялдангийн Цоодол үзүүрлэв. Энэ наадамд Б.Түвдэндорж аварга, Чимэд-Осор арслан нар барилдаагүй. Тэд ДЗО-ны I наадамд оролцохоор явсан. Сурын харваанд Төв аймгийн харьяат Ламжав 18 онож түрүүлжээ.

1948.07.08 Их хавтаг, Байтаг богд, Бүдүүн Харгайтын чиглэлээр Гоминданы цэргүүд хилд довтлов. Энэ чиглэлд хил манаж байсан манай 10 хилчин баатарлагаар байлдаж, зургаа нь амь үрэгдэв. Энэ 10 хилчнээс Хаянхирваа, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгожээ.

1948.07.11 Улсын баяр наадамд Завханы Ш.Батсуурь арслан түрүүлж, аварга болов. Өвөрхангайн Б.Цоодол заан үзүүрлэв. Сурын харваанд гэгээрүүлэх яамны улсын мэргэн Зундуй 18 онож түрүүлэв.

1949.07.11 Улсын баяр наадамд 512 бөх барилдсанаас Өвөрхангайн /нисэхийн/ Пагмын Аюуш түрүүлж, Ш.Батсуурь аварга үзүүрлэв. Сурын харваанд Мишигдоной мэргэн 19 онож, түрүүлэв.

1950.07.11 Улсын баяр наадамд Архангайн Чимэд-Очир арслан түрүүлж, аварга болов. Хөвсгөлийн Ө.Чүлтэмсүрэн үзүүрлэв.

1951.07.11 Улсын их баяр наадамд 1024 бөх барилдсанаас Цэвээнравдан /Хөвсгөл/ түрүүлж, дархан аварга Түвдэндорж үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Дэмчиг 19 онож түрүүлэв.

1952.07.11 Улсын их баяр наадамд 512 бөх барилдсанаас Дархан аварга Б.Түвдэндорж түрүүлж, Ц.Чимэд-Очир арслан үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Адилбиш 19 онож түрүүлэв.

1953.07.11 Улсын их баяр наадамд 512 бөх барилдсанаас дархан аварга Б.Түвдэндорж түрүүлж, Ш.Батсуурь үзүүрлэв. Сурын харваанд улсын дэд мэргэн Сүхбаатарын Галсан 15 онож, түрүүлэв.

1954.07.11 Улсын их баяр наадамд 512 бөх барилдсанаас дархан аварга Б.Түвдэндорж түрүүлж, Хөвсгөлийн харьяат Цэрэннадмидын Бадамсэрээжид үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Намсрай түрүүлжээ.

1955.07.11 Улсын баяр наадамд 256 бөх барилдсанаас Төв аймгийн Самдангийн Оргодол найм давж түрүүлж, арслан болж, Булганы Балжингийн Бадам үзүүрлэв. Монгол бөхчүүд Өвөрмонголд урилгаар барилдаж, Ж.Бадамсэрээжид түрүүлэв. Сурын харваанд улсын мэргэн Адилбиш түрүүлэв.

1956.07.11 Улсын их баяр наадамд Хөвсгөлийн Дарийн Дамдин /циркийн/ түрүүлж, арслан болов. Өвөрхангайн Сүнрэвийн Самданжигмэд үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Ишчогдов түрүүлэв.

1957.07.11 Улсын их баяр наадамд 512 бөх барилдсанаас арслан Д.Дамдин түрүүлж, аварга болов. Ш.Батсуурь аварга үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Гомбожав 20 сумнаас 17 онож түрүүлэв.

1958.07.11 Улсын их баяр наадамд 512 бөх барилдсанаас аварга Д.Дамдин түрүүлж, Даян аварга болов. Архангайн Жалбуугийн Чойжилсүрэн үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Чойндон түрүүлэв.

1959.07.11

  • Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадам болов.
  • Улсын их баяр наадамд Даян аварга Д.Дамдин түрүүлж, Дархан аварга болов. Ц. Бадамсэрээжид үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Жамбасамбуу 19 онож түрүүлж, сурын спортын ууган мастер болов.

1960.07.11 Улсын их баяр наадамд Дархан аварга Д.Дамдин түрүүлж, Архангайн Цэндийн Гомбодорж начин үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Адилбиш 30 сумнаас 29 онож, спортын мастерын болзол хангав.

1961.07.11

  • Улсын их баяр наадамд Цэргийн начин, Булганы харьяат С.Цэрэн түрүүлж аварга болов. Дархан аварга Д.Дамдин үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Дашцэрэн 30 сумнаас 29 онож, түрүүлэв.
  • БНПАУ-ын ажилчны нэгдсэн намын дарга Владислав Гомулка тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д айлчлав.

1962.07.11 Ардын хувьсгалын ойн их баяр наадамд Архангайн Далайн Жамц түрүүлэн арслан болж, Архангайн Ж.Чойжилсүрэн үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Дашцэрэн 29 онож түрүүлэв.

1963.07.11 Ардын хувьсгалын ойн баяр наадамд Төв аймгийн Жигжидийн Мөнхбат заан түрүүлэн арслан болж, Архангайн Уламбаярын Мижиддорж үзүүрлэв. Сурын харваанд спортын мастер улсын мэргэн Адилбиш 29 оноогоор түрүүлэв.

1964.07.11 Улсын их баяр наадамд Жигжидийн Мөнхбат арслан түрүүлж, Хөвсгөлийн Ч.Бээжин үзүүрлэв. Сурын харваанд спортын мастер улсын мэргэн Дашцэрэн 30 онож үзүүрлэв.

1965.07.11 Улсын их баяр наадамд Ж.Мөнхбат арслан түрүүлэн, аварга болж, Хорлоогийн Баянмөнх заан үзүүрлэв. Сурын харваанд Улсын мэргэн Лонжид 26 онож үзүүрлэв.

1966.07.09 -12 Улаанбаатар хотын орчимд их үер болов. Үерийн улмаас улсад 155,4 сая төгрөгийн хохирол учирчээ.

1966.07.11

  • Улсын их баяр наадамд Ж.Мөнхбат түрүүлж, Дархан аварга Д.Дамдин үзүүрлэв. Сурын харваанд спортын мастер Дашцэрэн түрүүлжээ.
  • Энэтхэгийн ерөнхий сайд Индира Ганди Монголд айлчлав. Тэрээр айлчлалынхаа үеэр Монголын баяр наадмыг үзэж сонирхов.

1967.07.11 Улсын их баяр наадамд Ж.Мөнхбат аварга түрүүлж, Х.Баянмөнх заан үзүүрлэв. Сурын харваанд улсын мэргэн Дэлгэржав, хоршоолол нийгэмлэгийн Оджав нар түрүүлэв.

1968.07.11 Улсын их баяр наадамд Хорлоогийн Баянмөнх түрүүлэн, арслан болж, Д.Дамдин аварга үзүүрлэв.

1969.07.11 Улсын их баяр наадамд Өмнөговийн Гомбо-Аюушийн Дэмүүл түрүүлж, Д.Дамдин аварга үзүүрлэв. Шөвгийн дөрвөн бөхийн хоёр болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хаялцаж чадалгүй удсан тул тэр хоёрыг барилдаанаас хасчээ. Сурын харваанд улсын мэргэн Дэлгэржав 26 онож, Хоршоолол нийгэмлэгийн Лхагвасүрэн /эмэгтэй/ нар түрүүлжээ.

1970.07.14 БНМАУ-Мараккогийн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1973.07.09 Улаанбаатар хотын ойролцоо Сонгинод БНМАУ-ын тусламжаар баригдсан Биокомбинатыг ашиглалтад оруулав.

1996.07.09 Монголд холери өвчин дэгдэв. Булчин задрах тахал буюу холери өвчний улмаас 10 гаруй голомтод 2500 орчим хүн хавьтал авч, 170-аад хүн өвчилж, 12 хүн нас барсан юм.

1999.07.15 Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Зянь Зэмин анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийв.

2006.07.11 Монгол Улсад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэв.

2013.07.09 “Оюутолгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхлүүллээ. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5800 орчим тонн болжээ.

2013.07.10 Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол болов. Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа төв талбайд тангараг өргөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж