Домог амиллаа буюу Legend шоу

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Домог амиллаа буюу Legend шоу

Домог амиллаа буюу Legend шоу

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, эрдэмтэн Б.Ренчиний “Бэр цэцэг” найраглалаас сэдэвчилсэн,  Монгол үндэстний ардын язгуур урлаг, соёлын гайхамшгийг орчин үеийн сонгодог урлаг, балет, бүжиг, уран нугаралт, акробат зэрэгтэй хослуулсан "Домог"буюу "Legend" шоу нээлтээ хийлээ.

Тус шоу хэлбэрийн тайзны бүтээлээр аян дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар "Бэр цэцэг" ургасан гэх эртний домогт үлдсэн ариун хайрын түүхийг урлагийн олон төрлөөр илэрхийлэн өгүүлэх ажээ. “Legend” шоу нь язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертаймент шоу хэлбэрийн тайзны бүтээл болно гэдгийг уран бүтээлчид хэлж байв.

Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын соёлын элч, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн продюсер, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байгаа аж.

Мөн гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын зэрэг уртын дуучин, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны 20 балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн 13 бүжигчин, “Enkhe boys” циркийн 19 нугараач ба акробатчид, тайз, гэрэл, графикийн 30 гаруй мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцсон тоглолт үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Тоглолт долдугаар сарын 7-12-ны хооронд  “Corporate Hotel & Convention centre”-ийн их танхимд болно. Ингээд тоглолтоос бэлтгэсэн фото сурвалжлагийг хүргэе

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж