Жүжигчин Т.Бархүү Гран при шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Бархүү Гран при шагналын эзэн боллоо

Жүжигчин Т.Бархүү Гран при шагналын эзэн боллоо

Дөрвөн хавар, дөрвөн зуны турш монголынхоо үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Яг  түүн шиг” шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар өчигдөр /2019.07.07/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрлээ.

“Шилдгийн шилдэг” гэх тодотголтой дөрөвдүгээр улирлын ялагч, Гран при шагналын эзнээр жүжигчин Т.Бархүү тодорлоо. Тэрбээр энэ удаа 30 сая төгрөгөөр шагнуулав. Жүжигчин Т.Бархүү бол дугаар бүрт өндөр оноог авч, шоу нэвтрүүлгийн үзэгчдийн саналаар ч тэргүүлсээр ирсэн авьяаслаг оролцогч.

Шоуны өнгөрөгч есөн дугаарт цөөнгүй үзэгчид “Жүжигчин Т.Бархүүгийн оноог шүүгчид дарж байна” гэж шүүмжлэлийг гаргаад амжсан байдаг. Гэхдээ жүжигчин Т.Бархүүгийн хувьд шоуны төгсгөлийн хоёр дугаар болох хагас финалын ялагчаар тодорч, 18 сая төгрөг, төгсгөлийн дугаарт Гран при шагналыг хүртэж, 30 сая төгрөгийн эзэн болоод байгаа юм.

Жүжигчин Т.Бархүү энэ удаа шоуны шүүгч, оролцогчид болон үзэгчдийн саналын тооноос гадна өнгөрсөн есөн дугаарын онооны нийлбэрээр ч үнэмлэхүй ялагч байж чадлаа.

“Яг түүн шиг” шоуны төгсгөлийн дугаар учраас авьяаслаг уран бүтээлчид өөрийн шилдэг гэсэн дүрээ тун чадварлагаар дуурайж байв. Авьяаслаг оролцогчдоос дуучин Б.Нацагдорж буюу Наки попын хаан Майкль Жексон, жүжигчин Т.Бархүү алдарт дуучин Ceelo Green болсон бол дуучин П.Баярцэнгэлийн хувьд дэлхийг байлдан дагуулж буй Хүннү рок “Hu” хамтлагийг, загвар өмсөгч С.Сарнай рокн роллын хаан Elvis fresley, дуучин Б.Халиун Казахстаны алдарт дуучин Димашын дүрд яг адилхан хувирч, гайхширууллаа. Харин дуучин Б.Амархүү алдарт дуучин  Fredie mercury, дуучин Б.Маралжингоо дуучин Hudson, дуучин Г.Сүндэрмаа Marah carey-г тун чадварлаг дуурайжээ.

Өнгөрсөн хоёр сарын турш ням гаригийн үдэш бүр гэр бүлээрээ шимтэн үздэг шоу бол яах аргагүй “Яг түүн шиг”. Ингээд “Яг түүн шиг” шоу сүүлчийн улирлын шоугаа үзэгчдэдээ хүргэж, хаалтаа хийж буй мэдээг зарласан юм. Үзэгчдийн шимтэн үзэх дуртай “Яг түүн шиг” шоу тун удахгүй  илүү их хүлээлттэйгээр, авьяаслаг оролцогчдын хамт цэнхэр дэлгэцнээ эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.

А.СҮРЭН        

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж