Торгуулиа төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Торгуулиа төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.

Тухайлбал, архи ууж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүүхдийн эрх зөрчсөн зэрэг үйлдлийг гаргавал тухайн иргэнд торгууль ногдуулна. Хэрвээ торгуулиа төлөх мөнгөгүй бол нийгэмд тустай ажил хийлгэнэ гэх саналын томъёолол олонхийн дэмжлэг хүлээлээ.

Мөн жирэмсэн эмэгтэй, эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, 50-иас дээш настай эмэгтэй, 60-иас дээш настай эрэгтэйд нийтэд тустай албадлагын арга хэмжээ авахгүй гэсэн саналын томъёолол олонхийн дэмжлэг хүлээлээ.

Санал хураалт үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж