Ньюс хөтөч: Унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийнэ | News.MN

Ньюс хөтөч: Унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд  6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ, БСШУСЯ, Дотоод хэргийн их сургууль хамтран ”ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулна. Холбоо барих утас: 88115446, 86003108
  • Польш -Монголын бизнес форум Бест Вестерн Туушин зочид буудлын Соёомбо танхимд болно.
  • “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-г Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр 2 дахь удаа амжилттай зохион байгуулж явуулаа. Судалгааны зорилго нь Монгол улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ, гар угаах газар, иоджуулсан давсны хэрэглээний талаарх чанартай статистик тоо мэдээллийг гаргах, баяжуулах зорилготой юм. Тус судалгааны үр дүнг танилцуулах уулзалт  Блю Скай зочид буудлын 3-р давхарт болно.

10.00

  • "Усны эрх – хүний эрх: Хөвсгөл нуурын хамгаалал" олон улсын эрдэм шинжилгээний хурал Новотел зочид буудлын хурлын танхимд болно.
  • Евразийн ард түмнүүдийн Ассамблейн хүрээнд зохион байгуулагдах "ЗӨӨЛӨН ХҮЧ ба ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨЛӨӨ" сэдэвт дугуй ширээний уулзалт Оросын Шинжлэх Ухаан Мэдээллийн төвд болно.

10.30

  • Хууль зүйн яамны гадаа Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан иргэдийн "Мэнгэтэй жагсаал"-тай. Мөн Эрүүл мэндийн яамны гадаа иргэд жагсч Д.Сарангэрэл сайдад шаардлага хүргүүлнэ.

11.00

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот танхимд Монголын морин спорт уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даатгалын компаниудын төлөөлөл Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 99035384
  • Эрүүл мэндийн яамны "А" танхимд Баяр наадмын үeэр Эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99179899, 86885060
  • Монголын төрт улс үүссэний 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний баяр наадмын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагддаг "Монголын сайхан орон" шилдэг бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд нээлтээ хийнэ
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ болон "Toyota Sales Mongolia" компаниас хэвлэлийн хурал хийнэ. Тоёота компаниас НЗДТГ-т хурдан морь унаач хүүхдийн 150 ширхэг хамгаалах хувцас, хэрэгсэл гардуулж өгнө.
    Мөн морь дагах хэвлэлийнхэнд 3 ш ЛАНД 200 авто машин гаргаж өгөх болон Наадмын түрүү бөхөд 40 кг-ийн мөнгөн цом гардуулан өгөх болсон талаар мэдээлэх юм байна. 11, 12-нд Төв цэнгэлдэх, Хүй7, Талбай зэрэг 3 газарт дэлгэц байршуулан бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлэх аж. Холбоо барих утас: 325044 88117416
  • Дүнжингарав худалдааны төвийн Нэг цэгийн үйлчилгээнд УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг ГЭРЭГЭ КИОСК ашиглан төлж эхлэх нээлтийн ажиллагаа болно. Холбоо барих утас: 99213773

11.30 

  • Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд ЦЕГ, ЗГ-ын ХМА-наас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, Торгоны зам авто ралли тай холбоотой хаагдах замуудын талаар болон сэтгүүлчдэд баяр наадмаар ажиллах мандатын талаар мэдээлэл өгнө
  • Хамарын хийдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгсөн асуудлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэнэ.

12.00

  • Novotel зочид буудлын 4 давхрын хурлын танхимд "Уран бүтээлчид улсын хилээр" төслийн хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас- 99229759
  • Соёл урлагийн салбарт амжилт гарган, Европ тив даяар Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж байгаа рок хамтлаг болох THE HU хамтлагийг Нийслэлийн дээд шагнал ХАНГАРДИ одонгоор шагнах ёслолын арга хэмжээ Нийслэлийн төр захиргааны байрны Б танхимд болно.
  • Соёлын наадмын хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” ХХК-ны байранд болно

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД

10.30

  • “Богд хааны зэрэгцлийн чимэг” Үндэсний их баяр наадамд зориулсан тусгай үзэсгэлэн

11.20 

  • Монгол Улсын Хаан VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Түүхэн үнэт зүйлсийг хадгалан хамгаалж өвлүүлсэн алдартнуудыг эргэн дурсахуй” дугуй ширээний ярилцлага

12:45 

  • Цамын болон язгуур урлаг, симфони найрал хөгжмийн тоглолт тус тус зохион байгуулагдана. Холбоо барих утас 88016871, 95759555, 99080004

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТѲВД

10.30

  • “Монгол Улс дахь ураны эрхзүйн байдал, Улаанбадрах сумын иргэдийн эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар Монгол Улсын ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх” сэдвээр “Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор мэдээлэл хийнэ

11.00

  • Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан 11-ний үдэш Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр зохион байгуулах гэрэлт дроны үзүүлбэр, 13-нд Сөүлийн гудамжинд болох хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн бага хурал болно.

11.30 

  • Баян-Өлгий аймаг тойрсон зарим ноцтой асуудлаар “Улсаа аврах үндэсний хөдөлгөөн” ба “Тэргүүн уулын төлөө” ТББ-аас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 90092517
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж