Гэртээ наадмын хуушуур, шорлог хийх арга

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Гэртээ наадмын хуушуур, шорлог хийх арга

Гэртээ наадмын хуушуур, шорлог хийх арга

Дэлгэр зунаар дэнж хотойтол наадах Монгол түмний үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдлээ. Наадмын өдрийг хуушуур, шорлоггүйгээр  төсөөлөхийн аргагүй. Тиймээс гэрийн нөхцөлд баярын зоог бэлтгэх жорыг хүргэж байна.

НААДМЫН ХУУШУУР ХИЙХ АРГА:

Таван ам бүлтэй айл бөөрөнхий хуушуур бэлтгэхийн туол 500-700 грамм татсан мах шаардлагатай. Сармис, сонгино, давс, перец болон өөрийн хүссэн амтлагчаар махаа амтална. Мөн гурилаа зуурч бэлтгэнэ. Дараа нь гурилаа том хэрчиж, махаа холиод бууз шиг чимхээд илдүүрээр зөөлөн дарж илдэнэ. Ингээд хуушуураа хайраад л бэлэн болно.

ШОРЛОГ ХИЙХ АРГА:

Шорлогийг үхэр, хонь, тахиа, гахайн махаар хийх боломжтой. Үхэр хонины махыг ижил амтлагчаар амтлах бол тахианы махыг майонез, терриаки соусаар амтална. Шорлогийн махаа нэгэн жигд хэрчиж, давс перецээр амтлах бөгөөд төмс, лууван болон өөрийн хүссэн ногоогоо том хэмжээтэй хэрчиж шорлоно. Бага хэмжээний мах тосондоо хийн лемоны шүүс, өргөст хэмхний шүүсээр дарвал хурдан зөөлөрдөг. Шорлогийг ил гал дээр шарж болохгүй тул зориулалтын шарах хэрэгсэл ашиглах хэрэгтэй. Жижиглэж бэлдсэн модоо хуурай гал тавьж өрдөнө. Баруун талын хэсэгт гал хүрэхгүй байдлаар үлдээснээр мах амраах хэсэг болж өгөх юм. Ингээд гал ассаар цог болбол махаа шарж эхэлнэ. Махны шүүс дусч гал арвалзаж эхэлбэл өмнө нь зассан хэсэгт амраах хэрэгтэй. Зарим тохиолдолд ус маш бага хэмжээгээр цацна. Энэхүү аргачлалаар махаа амталж бэлтгэж шарснаар наадмын шорлог бэлэн болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж