Топаловыг хожвол Ананд түрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Топаловыг хожвол Ананд түрүүлнэ

Норвегийн Ставангерийн тэмцээний төгсгөл шатар сонирхогчдод нэгэн сонирхолтой тулааныг бэлэглэх нь тодорхой боллоо. Долоон өргийн дараагаар 1.5 оноогоор ойрын өрсөлдөгчөөсөө тасарч явсан Болгарын их мастер Веселин Топалов найм дахь өрөгтөө Аниш Гири-д хожигдсоноор Вишванатан Ананд-д хагас онооны зөрүүтэй болгох боломжийг олголоо.

anandaa003

Ананд өрсөлдөгч Хаммерийг буулган авсанаар 5.5 оноотой болж, Топаловын ар шил дээр гарч ирэв. Сүүлийн буюу ес дэх өрөгт Топалов-Ананд хоёр халз тоглох бөгөөд Энэтхэгийн их мастер хожвол түрүүлнэ, гэхдээ хараар нүүх ажээ. Харин Топаловын хувьд тэнцэхэд хангалттай.

“Хэрвээ Ананд нэгдүгээр байрын төлөө өрсөлдөхийг хүсвэл миний хагас оноо, бүтэн оноогоор тэргүүлж яваа нь огт хамаагүй. Мэдээж, уг нь өнөөдөр тэнцчихсэн бол надад илүү таатай байх байлаа” гэж Веселин Топалов өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж