Амралт сувиллын газруудаас зөрчил илэрчээ | News.MN

Амралт сувиллын газруудаас зөрчил илэрчээ

Амралт сувиллын газруудаас зөрчил илэрчээ

Амралт сувиллын газруудаас зөрчил илэрчээ

Нийслэлийн ойр орчим үйл ажиллагаа явуулж, НАЖГ-т бүртгэлтэй 182 амралтын газар байдаг ч  албан ёсны зөвшөөрөл  авсан нь  ердөө 30. Үлдсэн 152 амралт, жуулчны бааз  ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим амралт сувиллын газарт шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оргил рашаан сувилал ахуйн гаралтай хог хаягдлаа долоо хоногоос илүү хугацаагаар ачуулж цэвэрлүүлээгүй байсан тул түр хадгалах байрны гадна талаар хог хаясан, хог хаягдал нь хальж асгарсан зөрчлийг нь арилгуулсан байна. Мөн 11 дүгээр хорооны Засаг даргад хог хаягдлыг тухай бүр ачуулж байх талаар албан бичиг хүргүүлсэн аж. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Алтан дөрвөлжин” ХХК-ийн амралт, аялал жуулчлалын газраас ус ашигласны төлбөр төлөөгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахаар болжээ. Энэ мэтчилэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амралт, сувиллын газрууд иргэдийн ая тухтай байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж буй эсэх нь эргэлзээтэй юм.

 Амралтын газар, жуулчны баазууд НАЖГ-аас  албан ёсны  тусгай зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой.  Тэдэнд MNS 6043:2009  ерөнхий шаардлага тавигддаг бөгөөд шаардлагыг 90 хувьтай хангасан газруудад НАЖГ-аас тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгодог байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Норовсүрэн 2019-07-07 202.131.250.130

Амралт сувиллын газар гэж өлөн зөлмүүн хоолтой хоног төөрүүлж мөнгө хүүлсэн газрууд л болжээ. эзэн байна уу дээр нь төр засаг байна уу, хяналт байна уу??????????????????????????

Avatar

Зочин 2019-07-07 5.252.176.20

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Саранжавын Баясгалан /Ц.Цогзолмаагийн охин/ тэргүүтэй хүмүүс Швейцарын Цюрик хотоор зугаалаад иржээ. Эл зугаалганд оролцсон хүмүүсийн баг бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны дэд сайд, дэд сайдын туслах, сайдын зөвлөх, АЖБОГ-ын дарга, мэргэжилтнүүд зэрэг нийт 9-н хүн багтаж явсан байна.Тэд “Монгол орныг гадаадад сурталчлах маркетингийн үйл ажиллагаа” нэрээр аялал жуулчлалын туршлага судлах, яриа хэлэлцээр хийх нэр

Avatar

Зочин 2019-07-07 5.252.176.20

нэрээр аялал жуулчлалын туршлага судлах, яриа хэлэлцээр хийх нэрийдлээр салбарын яамаар овоглосон ИХ ЗУГААЛГАНД оролцжээ. Оролцсон хүмүүсийн хоол, хот доторх унаа, буудал, нислэг зэрэгт нь нийт 78,4 сая төгрөгийг цацсан аж. Тухайлбал, ОУ-ын нислэгт 15 сая, зочид буудалд 46 сая, зам хоногт 14 сая, хот доторх унаанд 2 сая зэргээр хуваарилж зарцуулжээ.Тэд “Монгол орныг гадаадад сурталчлах маркетингийн үйл ажиллагаа” нэрээр аялал жуулчлалын туршлага судлах, яриа хэлэлцээр хийх нэрийдлээр салбарын яа

Avatar

Зочин 2019-07-07 5.252.176.20

Гэтэл өнөөдөр гадаад сурталчилгааны үр дүнг бодитоор гаргасан дүгнэлт, ултай судалгаа ч хийсэнгүй. Тэрчлэн цаашид ямар бодлогоор, ямар менежменттэй оролцох талаар бодлогын түвшинд гарч ирсэн бичиг баримт алга байна. Наад зах нь 1 жилд олон оронд цуварч болдог үзэсгэлэнгүүдийн аль нь Монголд ашигтай вэ гэдэг сонголтгүйгээр төсвийн мөнгийг үрэн таран хийдгийн жишээ энэ юм.

Avatar

иргэн 2019-07-07 202.180.220.75

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэдэн л***р шиг юмнууд хэний амралтыг нь шалгаад, хэнийг амралтыг нь шалгахгүй явдаг юм бэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж