ОУХМ Ганболдын Хэрлэн Канад улсын Монреалд болж буй жүдо бөхийн гранпри тэмцээнээс эх орноо төлөөлөн ганцаараа хүч үзэж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 66 кг-ийн чансааг тэргүүлэн барилдахдаа эхний тойронгт Бразилийн М.Марселиног цэвэр, хэсгийн аваргын төлөө Канадын Ж.Праскадор вазари үнэлгээгээр ялсан байна. Улмаар мөнгөн медалийн төлөө Ирландын Н.Бернс вазари үнэлгээгээр, аваргын төлөө Бельгийн К.Ван Гансбекег цэвэр ялж алтан медаль хүртжээ. Тус тэмцээн өнөөдөр /2019.07.07/ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Б.ЦЭЦЭГ