Наадмаар хуушуур ямар үнэтэй байх бол?

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Наадмаар хуушуур ямар үнэтэй байх бол?

Наадмаар хуушуур ямар үнэтэй байх бол?

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам ирэх долоо хоногт болно. Баярын өдрүүдээр наадамчин олны хөлд дарагддаг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нийт 710 хүнс, худалдаа үйлчилгээний цэг салбар ажиллах юм.  Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэг, Хүй долоон худагт 310 цэг худалдаа үйлчилгээ явуулахаар болсон бөгөөд энэ хавар махны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан хуушуурны үнэ өндөр байх бололтой. Энэ талаар  Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг ярихдаа “Төв цэнгэлдэх хүрээлэнд хоолны үйлчилгээ үзүүлэх ААН-ийн зөвшөөрөл 20 мянган төгрөг, Хүй долоон худагт 15 мянган төгрөг байдаг. Энэ бол олон жилийн өмнөөс тогтсон тариф. Энэ хавар махны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан хуушуурны үнэ өндөр байна байх. Хоолныхоо үнийг тухайн тухайн ААН өөрсдөө тодорхойлох учраас бидний зүгээс ямар нэгэн нөлөөлөл байхгүй” хэмээв.

Жилийн жилд хуушуурны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тухайлбал, 2017 оны наадмаар хуушуурны үнэ 800 төгрөг байсан бол 2018 онд 1000 төгрөг болж нэмэгдсэн билээ.

Хүнс, худалдаа үйлчилгээний цэгүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 400 байцаагч болон цагдаагийн байгууллагынхан хяналт тавин ажиллах юм байна. Худалдаа үйлчилгээнд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан хүнсний бүтээгдэхүүн, айраг, бэлэг дурсгал, үндэсний хувцас, гэрэл зургийн үйлчилгээ хамаарах аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж