Байлдаанд гавьяа байгуулсан ахмадуудыг 5 саяар шагнана | News.MN

Байлдаанд гавьяа байгуулсан ахмадуудыг 5 саяар шагнана

Байлдаанд гавьяа байгуулсан ахмадуудыг 5 саяар шагнана

Байлдаанд гавьяа байгуулсан ахмадуудыг 5 саяар шагнана

Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн ахмадууд үлдээд буй. Засгийн газраас Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан  тэдгээр ахмадууддаа  нэг удаагийн буцалтгүй тусламж болгон таван сая төгрөг олгохоор төлөвлөжээ. Үндэсний үзэл, эрх  чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө Халхын голын дайнд залуу нас, халуун амь, зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсээс эдүгээ 10 орчим нь амьд сэрүүн, 100 насыг шүргэж яваа азай буурай нар байгаа юм.

Түүхт 80 жилийн ойн баяр энэ онд тохиох бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгаад байгаа юм. Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байгаа билээ. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулна. Мөн ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулах юм байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-07 64.119.18.26

Байлдаж гавьяа байгуулсныг нь 5 саяаар шагнаад , Байлдаагvйд нь Баатар цол олгодог журам гарсан юм уу?!

Avatar

Ard 2019-07-07 24.46.102.95

Helmegdegsdiig yah gej b.a
Helmegdegsded toroos nohon olgovor ogoh ystoi,1990 ond tor tedniig huursan,atga chiher shig the ogch amiig ni taglasan

Avatar

равдан 2019-07-07 66.181.161.79

Одоо бага нь 98 настай тэр хөгшид 5 сая ₮-р яах ч юм билээ ямар идэж ууж өмсөж зүүж ч чадах биш! Харин төлөөлөөд арай залуу 60 гарсан Батүүл баатартаа бүгдийг нь өгчээч. Тэр идэж ч чадна ууж ч чадна өмсөж ч чадийшд. Улсдаа ганц байгаа дайснаа дарсан дархан цолтой улсын баатар Батүүлдээ өгчээч.

Avatar

ИРГЭН 2019-07-07 202.126.89.237

50 САЯ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ ӨРӨВДӨЛТЭЙ УЛС ЮМ ДАА

Avatar

равдан 2019-07-07 66.181.161.79

Гүээ одоо Монгол улсынбаатар Батүүлд өгнө биз дээ ! Дайснаа устгаж л баатар болсон байх ёстойдоо!

Avatar

Зочин 2019-07-07 103.10.21.46

Халх голын дайн гэдэг. Мөргөлдөөн байлдаан гэдэг үгийг япочууд л хэргэлдэг. Тэд Номуун ханы мөрнөлдөөн гэх нэр томъёог сурах бичигтээ ашгилдаг. Энэ бол Япончуудын азид хийсэн дайнаа нуун дарагдуулах алсын хараат бодлого. Тэгээд ч монголчууд энэ дайны талаар дэлхий нийтэд энэ жил өргөн дэлгэр танилцуулах ёстой юм шүү.

Avatar

Зочин 2019-07-07 202.126.88.192

Dain gedeg gazar nutag tsar hureenii huvid uur l duu. Dain uzewgui mongolchuud l huurtsuygluud baigaa bolohoos 2 ih gurnii hoorondiin asuudal l daa.

Avatar

КККК 2019-07-07 202.9.43.15

100 насыг шүргэж буй 10 хүнд 5 сая төгрөг өгнө гэнэ ээ.

Avatar

Зочин 2019-07-07 202.126.89.157

Uadaj 10.0 sauiig ugux xeregtei dnvv dee

Avatar

Sanal 2019-07-07 203.91.115.52

Ahmad daichidad arai baga yum bishuu! Mongol ulsiin tuluu baildaj yavsan daichidad arai l yum bishuu? Yadaj 2uruu bair uguuchdee

Avatar

Зочин 2019-07-07 66.181.183.169

Халх голын байлдаан биш Халх голын дайн гэж бичих ёстой шүү. Америк 1939 оныэнэ дайныг Зарлаагүй дайн гэж түүхэнд албан ёсоор оруулсан байдаг. Харин энэ дайнд ялагдсан японууд л Энэ бол дайн биш зүгээр л хилийн жижигхэн тулгаралт байсан гэж тас мэлздэг юм ш дээ. Тэгэхээр японы талыг баримтлагчид Халх голын тулгаралт байлдаан гэдэг бол дэлхий Халх голын дайн гэж албан ёсоор зөвшшөрдөг юи

Avatar

Цогт 2019-07-07 124.158.77.9

Жинхэнэ сайн байдсан нь амь үрэгдээд азаар амьд үлдсэн нь зол болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж