Байлдаанд гавьяа байгуулсан ахмадуудыг 5 саяар шагнана

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Байлдаанд гавьяа байгуулсан ахмадуудыг 5 саяар шагнана

Байлдаанд гавьяа байгуулсан ахмадуудыг 5 саяар шагнана

Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн ахмадууд үлдээд буй. Засгийн газраас Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан  тэдгээр ахмадууддаа  нэг удаагийн буцалтгүй тусламж болгон таван сая төгрөг олгохоор төлөвлөжээ. Үндэсний үзэл, эрх  чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө Халхын голын дайнд залуу нас, халуун амь, зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсээс эдүгээ 10 орчим нь амьд сэрүүн, 100 насыг шүргэж яваа азай буурай нар байгаа юм.

Түүхт 80 жилийн ойн баяр энэ онд тохиох бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгаад байгаа юм. Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байгаа билээ. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулна. Мөн ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулах юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж