О.Дөлгөөний хандивт тэрбум төгрөг цугларчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөний хандивт тэрбум төгрөг цугларчээ

О.Дөлгөөний хандивт тэрбум төгрөг цугларчээ

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Түүний хувьд биеийн байдал нь муудаж, амьсгалын аппаратаа залгуулсан байгаа тухай гэр бүлийнхэн нь мэдээлээд буй. Эмчилгээний зардлыг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа ч хандивын аяныг олон нийтэд нээлттэй өрнүүлж байгаа юм.

Түүний эмчилгээний зардалд Мобикомын хэрэглэгчдийн дунд өрнөсөн Candy аяны хүрээнд нийтдээ 19 сая орчим буюу 18.929.800 төгрөг цугларсан бөгөөд энэхүү мөнгийг түүний аав Л.Очбадрахын дансанд шилжүүлсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн Баасан гаригийн мэдээллээр Сагсан бөмбөгий холбооны хандивын тоглолтоос  нийт 3.275.000 төгрөг эмчилгээний зардалд хандивлажээ. Тодруулбал, Монголын нийт сагсан бөмбөгчдийн нэгдсэн хандивын тоглолтоос 975.000 төгрөг Алдар Танан Гарьд багийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн зүгээс 1.000.000 төгрөг, Хасын Хүлэгүүд багийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн зүгээс 500.000 төгрөг , ордонд цугласан нийт дэмжигч тамирчдаас 400.000 төгрөг, Дөлгөөний өмсгөлийг борлуулсан орлого болох 400.000 төгрөгийг хандивын дансанд орсон байна. Түүний аавын хандивын дансанд нийт тэрбум гаруй төгрөг түүнд цугларчээ. Сагсан бөмбөгчинд хандив өгөх аян ч үргэлжилсээр байгаа аж.  О.Дөлгөөний хагалгааг дархлалын системээс нь үүдэн хойшлуулаад байгаа юм. О.Дөлгөөний  гэр бүлийнхэн эмчилгээний зардлаас мөнгө илүү гарсан тохиолдолд бүгдийг нь өвчиндөө шаналж буй бяцхан үрсэд хандивлана гэдгээ мэдэгдсэн билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж