Валютын нөөц өссөн ч, алт тушаалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Валютын нөөц өссөн ч, алт тушаалт буурчээ

Валютын нөөц өссөн ч, алт тушаалт буурчээ

Монгол Улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн талаарх сайн мэдээ байна.  Гэхдээ, нөгөө талаас муу мэдээ нь алт тушаалт буурсан аж. Валютын нөөцийн бүрдүүлдэг гол зүйл бол алт. Алт бол аль ч улсын хувьд хөрвөх чадвартай металд тооцогддог.

Монголбанкинд 2016 онд 18.6, 2017 онд 20, 2018 онд 22 тонн алт тушаагдсан бол энэ жилийн эхний  зургаан сард 6.8 тонн болж буурсан нь алтны рояльти татвар өссөнтэй холбоотой юм. Ардчилсан намын засгийн үед алтны рояльти татварыг бууруулснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс өссөн билээ.  Засгийн газраас энэ чиглэлээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ одоогоор аваагүй байгаа юм. Харин өнгөрсөн онд тушаагдаж байсан 22 тонн алт энэ жил "хаашаа" орж, "хаагуур урсаж" байна вэ гэсэн асуулт тавигдах нь тодорхой. Учир нь хуульд өөрчлөлт оруулж, дотоодод олборлож байгаа алтыг Монголбанкинд тушаах  тал дээр анхаарахгүй бол хулгайн замаар урсдаг. Алтаа авдарлаж, валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алтны татвараа эргэн харах цаг болжээ, МАН-ынхан.

Б.БАТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж