Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөв

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөв

Иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөв

Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар худалдааны нэршлээр 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм юм. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөв. Тодруулбал, насанд хүрэгчдийн  638 нэрийн эмд 20-92 хувь, тав хүртэлх насны хүүхдийн 174 эмд дунджаар 50-80 хувь хүртэл, нийт 812 эмийг хөнгөлж байгаа аж. Ахмад настны дийлэнх хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хувь, тархи цусан хангамжийг сайжруулах эмийг 60 хүртэл хувиар тус тус хөнгөлжээ. Өнгөрсөн жил Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан даатгуулагчдын дийлэнх буюу 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд болон 50-иас дээш насны иргэд аж.

Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн жил эмийн үнийн хөнгөлөлтөд 37.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 33.9 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэ онд улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан эмийн үнийг хөнгөлж байгаа юм. Нийслэлд даатгалаар үйлчилж буй эмийн сангийн 20 орчим хувь, орон нутгийн эмийн сангуудын 60 гаруй хувь нь 14-өөс дээш хоног хөнгөлөлттэй үнээр эм олгох юм  байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж