Улсын хэмжээнд гал түймрийн улмаас 5.9 тэрбумын хохирол учирчээ | News.MN

Улсын хэмжээнд гал түймрийн улмаас 5.9 тэрбумын хохирол учирчээ

Улсын хэмжээнд гал түймрийн улмаас 5.9 тэрбумын хохирол учирчээ

Улсын хэмжээнд гал түймрийн улмаас 5.9 тэрбумын хохирол учирчээ

Улсын хэмжээнд он гарсаар 2561 удаагийн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гал түймрийн улмаас 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна.  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  түймрийн аюулаас 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарсан гал түймрийн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.3 хувиар өссөн үзүүлэлт бол хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан аж.  Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 806 удаагийн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж