Залуус рашаан сувилалд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.07.07-нд нийтлэгдсэн

Залуус рашаан сувилалд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой

Залуус рашаан сувилалд хөнгөлөлттэй  үнээр үйлчлүүлэх боломжтой

Амралт сувиллын газарт ахмадууд л хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголт бий. Тэгвэл эрүүл мэндийн даатгалаа ашиглан нас харгалзахгүйгээр рашаан сувилалд явах эрхтэй юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгал төлдөг бол хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх эрхтэй. Үүний тулд сувилалд эмчлүүлэх гэж хүмүүс нэн түрүүнд аймаг дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эмчээр “сувилуулах шаардлагатай” гэсэн илгээх бичиг авах ёстой. Ийм бичиг нь хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” болох аж. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэд рашаан уух,  рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар, элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх эмчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Түүнчлэн хэт өндөр даралттай, амьсгал болон зүрх судасны дутагдалтай, хавдартай хүмүүс рашаанд явж болохгүй юм байна.

Өнгөрсөн онд 91.400 хүн рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ЭМД-ын сангаас 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.  Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаа төлснөөр сар бүр ЭМД-ын сангаас 16 төрлийн үйлчилгээ авах эрх үүсдэг. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтаж буй юм. Рашаан сувиллаас гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэг, эмийн сангаар дамжуулан үйлчилгээ авах эрх нь нээлттэй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж