Хүлээлт эцэс болж, К.Леонард "Лос-Анжелес Клипперс" багтай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Хүлээлт эцэс болж, К.Леонард "Лос-Анжелес Клипперс" багтай нэгдлээ

Хүлээлт эцэс болж, К.Леонард "Лос-Анжелес Клипперс" багтай нэгдлээ

Хойд Америкийн НБА-н чөлөөт агентын “зах” дээр олны анхаарлыг татаж байсан К.Леонардын хүлээлт эцэс боллоо. Дөнгөж сая ESPN-н сэтгүүлч А.Вожнаровскийн мэдээлж буйгаар, "Торонто Рэпторс" багийн К.Леонард Холливудын хотын "Лос-Анжелес Клипперс" багтай нэгдсэн байна. Солилцоо үүгээр дуусаагүй бөгөөд "Оклахома Сити Тандер" багийн тоглогч П.Жорж мөн "Клипперс" багт ирлээ. Ямартаа ч К.Леонардтай дөрвөн жилийн 142 сая ам.долларын гэрээ үзэглэсэн гэсэн мэдээлэл гарч байна.

Энэ зуны чөлөөт агентын “зах” маш сонирхолтой өрнөж байгаа бөгөөд К.Леонардыг "Торонто" багтайгаа, эсвэл "Холливуд хотын Лейкерс", "Клипперс" багуудын аль нэгтэй гэрээ байгуулж болох таамаг байсан. Тэгвэл ийн хүлээлтэд цэг тавьж, "Клипперс" багтай нэгдсэнээр НБА-н өрнөд бүс маш сонирхолтой, ялангуяа "Стэплис центр" ордонд Л.Жеймс-Э.Дэвисийн эсрэг П.Жорж-К.Леонард гэсэн сонирхолтой өрсөлдөөн сагсан бөмбөг сонирхогчдын нүдийг хужирлах үлдэж байна.

"Лос-Анжелес Клипперс" баг түүхэндээ хоёр удаа л дивизионоо тэргүүлж байсан. Тэд НБА-н аварга байтугай бүсийн аварга болж үзээгүй байсан бол ирэх улирал гол фаворит баг болж байна. Учир нь К.Леонард "Торонто"-г хэрхэн чирч аварга болгосон гэдгийг, "Лос-Анжелес Клипперс" баг “од” хэмжээний тоглогчгүй ч Л.Уилльямс, М.Харрелль нарын залуусыг дасгалжуулагч Д.Риверс хэрхэн удирдаж плэй-оффт шалгаруулсан гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид харсан. Крис Пол, Блэйк Гриффин нарын хийж чадаагүй ажлыг шинэ хослол К.Леонард, П.Жорж нар хийх болов уу?

Аварга цолыг аваад ердөө сар болоогүй байгаа "Торонто Рэпторс" баг гол тоглогчоо алдаж байгаа бол мөн Д.Грийн багаа орхиж, "Лос-Анжелес Лейкерс" багтай хоёр жилийн гэрээ байгуулсан бол М.Газол багтаа үлджээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж