Тусгаар тогтнол эв нэгдлийн нам байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнол эв нэгдлийн нам байгуулагджээ

Тусгаар тогтнол эв нэгдлийн нам албан ёсоор байгуулагдсан талаарх мэдээллийг өнөөдөр тус намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээллээ.

Тодруулбал,  Үндсэн хууль, бусад хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу тусгаар тогтнол эв нэгдлийн намыг 2015 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулжээ.

Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нь монгол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, шударга ёс, ардчилалыг сэргээн тогтоон оюуны алтан санг хадгалж, хөрс газар шороогоо хамгаалахын төлөө зорин тэмүүлсэн мянга мянган залуус өөрсдийн хүсэл зорилго, тэмүүллээрээ нэгдэн улс төрийн нам байгуулсан гэдгийг тус намын удирдлагууд онцолж байлаа.

Тус намын зорилго нь одоо ярьж сонсох биш хийж бүтээхийг эрхэм зорилго болгож, эвлэлдэн нэгдэж хөгжил өөд хамтдаа зүтгэж, зэвсгээр биш оюунаараа дэлхийн тавцанд шинэ  Монгол, шилдэг Монгол хүнийг гаргах аж.

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттөр “ Манай нам бол ямар нэг намын ар тал биш. Өөрсдийн хүсэл сонирхол, зорилгоороо нэгдсэн залуусын нам. Бусад нам шиг өвөр түрүүндээ орохгүй өөрсдийн эх орны төлөө бүхнээ зориулах нам” хэмээсэн юм.

Тус нам улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам болжээ.

Б.НАМУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж