Баавгайн ичээнд бүтэн сар байсан эрийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Баавгайн ичээнд бүтэн сар байсан эрийг аварчээ

Баавгайн ичээнд бүтэн сар байсан эрийг аварчээ

Тувад нэгэн хачирхалтай явдал болжээ. Орон нутгийн оршин суугч Александр гэх эр нуруу нь хугарсан байдалтайгаар баавгайн ичээнд бүтэн сарын турш амьд байсан аж. Энэ талаар гэрчүүдийн мэдээллээс иш татан “EADaily” уламжилжээ.

Анчдын ноход амьтдын золиос болсон хөөрхий эрийг олоход тусалсан байна. Александр тэр чигээрээ эрэмдэг зэрэмдэг болж, өрөөсөн нүд нь л дөнгөж нээгдэж байсан бөгөөд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хохирогчийн дүрс бичлэг цахим орчинд цацагдаж, тэрбээр айдас төрүүлэм, ярьдаг “муми” болсон тухай хүмүүс ярилцах болжээ.

Александрын ярьснаар, баавгай түүний ууцыг хугалж, ичээндээ нуусан байна. Ийм хүнд бэртэл гэмтэлтэй хүн ичээнд хэрхэн бүтэн сар байсан нь тодорхой, олны гайхшыг төрүүлж байгаа аж.

Энэ нь тус нутагт баавгай хүнд халдсан анхны тохиолдол биш ажээ. Өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдөр Тувагийн Пий-Хемский дүүргийн оршин суугч Николай Иргит “Хутинский”-н байгалийн нөөц газраас орон нутгийн гурван иргэний хамт бугын эвэр авахаар явж байгаад баавгайн дайралтад өртөж, азаар амьд үлджээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: EADaily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж