Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих асуудал яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих асуудал яригдаж байна

Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих асуудал яригдаж байна

Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2019.07.06/ ажиллажээ. Ерөнхийдөө төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон гэрэлтүүлгийн ажил, бие засах газрын тоог нэмэгдүүлэх зэргээр төлөвлөсөн ажлууд хийгдэж дуусчээ.

Наадмын үйл ажиллагаа Урианхай сурын харваагаар эхлэн явагдаж байгаа хэдий ч цэнгэлдэх тойроод шинээр долоон барилгын ажил явагдаж байна. Баяр наадмын хүрээнд маргаашаас барилгын ажлыг бүрэн зогсоох аж.

Төв цэнгэлдэхэд наадмын үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болж байгаа учраас наадам хийх шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэн шаардлагатай эхлүүлэх хэрэгтэйг Шадар сайд онцолжээ. Энэ хүрээнд Яармаг болон Хүй долоон худагийн аль нэгд шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих талаар асуудал яригдаж байгаа гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж