-Улсын аваргыг багийн дүнгээр "Алдар" спорт хорооны тамирчид тэргүүлж, Орхон аймаг, ТСС-ын төв удаалав-
Буудлага спортын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт зургадугаар сарын 20-23-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд “Алдар”, “Хүч”, "Хангарьд” клуб болон Орхон, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг зэрэг 15 байгууллагын 150 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин, өрсөлдөв. Тэмцээний сүүлийн өдөр болсон эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа түрүүлж, спортын мастер Г.Хоролсүрэн, ОУХМ Я.Заяа нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Мөн хэвтээгээс 60 сум буудах дасгалд ОУХМ Ж.Ганхуяг түрүүлж, ОУХМ Д.Ганзориг, ОУХМ О.Энхсайхан нар удаалласан бол 50 метрийн сонгомол гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү түрүүлж, ОУХМ В.Ганцоож, спортын мастер Ш.Буянзаяа мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Энэхүү тэмцээний үеэр хийн гар бууны дасгалын эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 585 оноогоор алтан медаль хүртэхдээ улсын рекордыг зургаан оноогоор шинэчилжээ.
Багийн дүнгээр “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, Орхон аймаг, Техник спорт сургалтын төв удаалав.
Тэмцээний дүнг танилцуулья:
Хийн гар буу (эмэгтэй)
1.Т.Баярцэцэг (“Аврагч”)
2. Н.Гантуул (“Хангарьд”)
3. О,Гүндэгмаа (“Алдар”)
Хийн гар буу (эрэгтэй)
1.Э.Даваахүү (“Алдар”)
2.Э.Бадамгарав (“Хүч”)
3.В.Ганцоож (“Алдар”)
З-н байдлаас 120 сум буудах дасгал (эрэгтэй)
1.Н.Баяраа. (“Алдар”)
2.Ц.Мөнх-Эрдэнэ (Орхон аймаг)
3.Д.Ганзориг. (ТСТ)
Хэвтээ байдлаас 60 сум буудах дасгал (эмэгтэй)
1.Ч.Нарантуяа. ("Алдар")
2.Г.Хоролсүрэн. ("ТСТ")
3.Я.Заяа. ("Снайпер")
Ч.БОЛОР