Цагдаа хазсан хэрэгт Назарбаевын зээ хүүг буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Цагдаа хазсан хэрэгт Назарбаевын зээ хүүг буруутгажээ

Цагдаа хазсан хэрэгт Назарбаевын зээ хүүг буруутгажээ

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаевын хүү, 28 настай Айсултан Назарбаевыг Лондоны цагдаагийн газраас саатуулжээ. Их Британийн цэргийн академи төгссөн тэрбээр цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй, улмаар биед нь халдсан гэж буруутгаж буйг үгүйсгэж байгаа аж.

Назарбаевын зээ хүүд холбогдох хэргийн эхний хэлэлцүүлэг долдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн бөгөөд хэвлэлд нээлттэй горимоор явагдаж буй юм байна.

Хэрэг явдал нийслэлийн Ковент-Гарден дүүрэг дэх Айсултаны танил эмэгтэйн гэрт болжээ. Айсултаны найз Азамат "Цагдаа нар гэнэт орж ирэн ямар ч тайлбар сонсохыг хүсээгүй, шууд хэсэг рүү аваачин байцаахыг оролдсон. Ази царайтай хүмүүст гаргадаг таагүй хандлагаа үзүүлсэн. Айсултан тасалгаанаас гарахыг оролдсон гэрийн эзэгтэйд л туслахыг хүссэнээс биш амиа хорлох гэж оролдоогүй" хэмээн ярьжээ.

Хөлбөмбөгийн ”Челси” клубын идэрчүүдийн багт тоглон, Казахстаны Батлан хамгаалах яаманд дээгүүр албан тушаал хашсан гээд чамгүй амжилттай явсан тэрбээр архи, мансууруулах бодист донтох болсноор өвөөгийнхөө хайр халамжаас “гарчээ”.

Зарим эх сурвалжид мэдээлснээр, Айсултан өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр цагдаагийн ажилтныг хазаж, хүндээр гэмтээсэн байна. Скотленд-Ярд буюу Их Британийн цагдаагийн газраас Айсултан Назарбаевыг тухайн үед амиа хорлохыг завдсан, түүнийг болиулах гэсэн цагдаагийн ажилтныг гэмтээсэн хэмээн мэдэгджээ.

Айсултаны эцэг Рахат Алиев хадам эцгийнхээ мөрдөлт, шахалтаас зайлсхийж яваад 2015 онд Австрийн шоронд амиа алдсан аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж