Хан-Уул дүүрэгт зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна | News.MN

Хан-Уул дүүрэгт зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна

Хан-Уул дүүрэгт зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна

Хан-Уул дүүрэгт зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хийж буй бүтээн байгуулалт бүхэлдээ нийслэлийн эко жишиг дүүрэг болоход чиглэгдэж буй. 2019 онд дүүргийн нийтийн эзэмшлийн долоон талбайг шинээр сэргээн засварлан, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Долдугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн автозам, тээврийн газрын холбогдох албаныхан дүүргийн зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Дүүргийн 9 дүгээр хорооны автобусны эцсийн буудлаас хойших 2,8 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцаж, явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хойлойтой зэрэг бүхий л асуудлыг нь бүрэн шийдсэн тус автозам барих траст хэд хэдэн айл өрхүүд орсон бөгөөд энэ асуудлыг цаашид зохиж журмын дагуу шийдвэрлэн ажиллахаар болов.

Мөн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хуучин тоглоомын талбайг сэргээн засварлан 2-12 насны хүүхдэд зориулсан байгаль болон хүүхдэд ээлтэй эко тоглоомын талбайн ажилтай танилцлаа. Орчин үеийн стандартад нийцсэн ногоон байгууламж бүхий усан оргилуур, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тоглоомын талбай байгуулагдсанаар хүүхэд багачууд амралт, чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх нөхцөл бүрдсэн хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажил болсныг тус хорооны иргэдийг зүгээс талархал илэрхийлэв.

Ч.ТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. UROLOGIST 2019-07-06 105.112.39.84

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Ok 2019-07-06 64.119.16.172

Yum hiiheer h*****d by yum. Ene AH ii hulgaich biz

Avatar

Зочин 2019-07-06 66.181.178.100

Эко дүүрэг гэчихжээ бас. Замын хажууд явган хүний зам байсаар байхад байсан зүлэг, ногоон байгууламжийг нь устгаад хавтангаар бүрчихдэг байж юун эко дүүрэг вэ?
Худлаа гэвэл дүүрэг рүү явдаг уулзвараар урагшаа арьс ширний үйлдвэр лүү явдаг замаа хар, мангарууд аа.

Avatar

Зочин 2019-07-06 66.181.178.100

Хан Уул дүүргийн ганц төв талбай болох Ажилчдын алдар талбайгаа байж байгааг нь хараач ээ, дуракууд аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж