Хан-Уул дүүрэгт зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэгт зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна

Хан-Уул дүүрэгт зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хийж буй бүтээн байгуулалт бүхэлдээ нийслэлийн эко жишиг дүүрэг болоход чиглэгдэж буй. 2019 онд дүүргийн нийтийн эзэмшлийн долоон талбайг шинээр сэргээн засварлан, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Долдугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн автозам, тээврийн газрын холбогдох албаныхан дүүргийн зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Дүүргийн 9 дүгээр хорооны автобусны эцсийн буудлаас хойших 2,8 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцаж, явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хойлойтой зэрэг бүхий л асуудлыг нь бүрэн шийдсэн тус автозам барих траст хэд хэдэн айл өрхүүд орсон бөгөөд энэ асуудлыг цаашид зохиж журмын дагуу шийдвэрлэн ажиллахаар болов.

Мөн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хуучин тоглоомын талбайг сэргээн засварлан 2-12 насны хүүхдэд зориулсан байгаль болон хүүхдэд ээлтэй эко тоглоомын талбайн ажилтай танилцлаа. Орчин үеийн стандартад нийцсэн ногоон байгууламж бүхий усан оргилуур, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тоглоомын талбай байгуулагдсанаар хүүхэд багачууд амралт, чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх нөхцөл бүрдсэн хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажил болсныг тус хорооны иргэдийг зүгээс талархал илэрхийлэв.

Ч.ТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж