Б.Марал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ | News.MN

Б.Марал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Б.Марал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

Б.Марал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нур-Султан хотод эхэллээ. Эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болов.

Энэхүү тэмцээний 61 кг-ын жингийн шигшээ барилдаанд 2017 оны Саори Ёшидагийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хошой мөнгөн медальт, энэ жилийн өсвөр үеийн улсын аварга “Женко” клубын тамирчин Батцоожийн Марал Узбекистаны Лайло Собироваг 8:0-ээр ялан алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Монголын охидоос өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн долоо дахь тамирчин болж байна.

Манай бусад бөхчүүдээс 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагджээ. Өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болно.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж