Калифорнид 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Калифорнид 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Калифорнид 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

АНУ-ын Калифорни муж улсын өмнөд нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй байна. Тус мужид хамгийн сүүлд 1999 онд буюу бараг 20 жилийн өмнө 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байсан аж.

Өнгөрсөн Пүрэв гаригт Калифорнид мужид 6.4 магнитудын хүчтэй газаp хөдөлж, онц байдал заpлаад байсан билээ.

Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөлтийн судалгааны төвөөс /EMSC/ газар хөдлөлтийн голомт Лос-Анжелес хотоос 193 км зайтай газар 10 км-ын гүнд байсан аж. АНУ-ын Геологийн албанаас газар хөдлөлтийн хүч 7.1 магнитуд байсан гэж мэдээлжээ.

АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, 1994 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Лос-Анжелес хот, Сан-Фернандогийн хөндийд 6.7 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 57 хүн амиа алдаж, 7000 гаруй хүн бэртэж гэмтэн, 20 тэрбум ам.долларын хохирол учирч байжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж