Бобби Кристинаг асрах газар руу шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Бобби Кристинаг асрах газар руу шилжүүлжээ

Бобби Кристина болон Ник Гордон

Угаалгын ваннд живснээс тархи нь гэмтэж олон сар ухаангүй байгаа Бобби Кристинаг гэр бүлийнхэн нь асрах газар руу шилжүүлжээ. Гэр бүлийхнийх нь мэдээлснээр Бобби Кристинагийн бие улам муудсаар байгаа бөгөөд амь нас нь бурхны мэдэлд шилжсэн гэнэ.

Үүний зэрэгцээ Ник Гордоныг Бобби Кристинаг зодож, мөнгөнөөс нь хулгайлдаг хэмээн шүүхэд зарга мэдүүлсэн байна. Бобби Кристинагийн биед тогмол гэмтэл учруулж, данснаас нь мөнгө хулгайлдаг хэргээр Ник Гордоны эсрэг Жоржиа муж улсын Фултон хотын шүүхэд өргөдөл гаргасан аж. Хьюстоны гэр бүлийнхний мэдээлснээр Ник Гордон Бобби Кристинаг өнгөрсөн нэгдүгээр сард эмнэлэгт хэвтсэнээс хойш данснаас нь 11 мянган ам.долларыг авсан гэнэ.

Өдгөө 22 настай Бобби Кристина нь алдарт дуучин Уитни Хьюстоны ганц охин юм. Бобби Кристина өргөмөл ах Ник Гордонтойгоо гэрлэсэн билээ. Уитни Хьюстон 2012 онд зочид буудлын угаалгын өрөөний ванн дотор живж нас барсан юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж