Молли Скюлер бүсгүй 10 минутад 32 ширхэг бургер иджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Молли Скюлер бүсгүй 10 минутад 32 ширхэг бургер иджээ

Молли Скюлер бүсгүй 10 минутад 32 ширхэг бургер иджээ

АНУ-ын Калифорни муж улсын оршин суугч Молли Скюлер хэмээх бүсгүй Вашингтон хотод жил бүр зохион байгуулагддаг бургер хурдан идэх тэмцээнд тав дахь удаагаа түрүүлжээ. Тэрбээр 60 кг ч хүрэхгүй жинтэй хэрнээ ердөө 10 минутын хугацаанд 32 ширхэг бургер идэж чадсанаар түрүүлсэн байна.

Тэмцээний хоёрдугаар байрт 10 минутын дотор 24 бургер идсэн амжилтаар Пенсильван муж улсын оршин суугч Дэн Кеннеди орсон бол гуравдугаар байрыг 20 бургер идсэн үзүүлэлтээр Эндрю Пул эзэлсэн байна.

Уг тэмцээнийг “Z-Burger” зуушийн газар зохион байгуулдаг ба Америкт долдугаар сарын 4-нд тэмдэглэдэг Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Лхагва гаригт /2019.07.04/ зохион байгуулжээ.

Молли бүсгүй өнгөрсөн жил 10 минутын дотор 27 бургер идэж байсан бол энэ удаад дээрх амжилтаа ахиулж чадсан байна. Тэрбээр бургерийн тэмцээнээс гадна өөр сонирхолтой тэмцээнүүдэд ч амжилттай оролцдог ажээ. Тухайлбал, 2018 онд “Wing Bowl” тэмцээнд оролцохдоо 30 минутын дотор 501 ширхэг тахианы далавч идэж, 5000 ам.доллар, мөн “Хендай-Соната” автомашины эзэн болж байсан гэнэ шүү.

Эх сурвалж: UPI.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж