Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээжээ

Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээжээ

Сонсголын гүүрийн хөдөлгөөнийг өчигдөр /2019.07.05/ нээжээ. Туул гол дээгүүр, Сонсголонгийн хуучин гүүртэй зэргэцүүлэн шинээр барьсан гүүрний барилгын ажлыг Улсын баяр наадмын өмнө дуусгасан нь энэ юм. Ийнхүү 289.4 метр урт, хоёр эгнээтэй гүүр ашиглалтад орсноор Улсын баяр наадмын өдрүүдэд замын ачаалалгүй, наадамчин олон шинэ, хуучин хоёр гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байна.

Сонсголонгийн гүүр нь нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.

Шинэ гүүрийн барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, барилгын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК богино хугацаанд гүйцэтгэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж