Өнөөдөр олон улсын үнсэлтийн өдөр

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын үнсэлтийн өдөр

Өнөөдөр олон улсын үнсэлтийн өдөр

Жил бүрийн долдугаар сарын 6-ны өдрийг дэлхийн 60 гаруй оронд International Kiss Day буюу Олон улсын Үнсэлтийн өдөр болгон тэмдэглэдэг. Эл өдрийг анх Их Британид тэмдэглэжээ. Хорин жилийн өмнө НҮБ эл тэмдэглэлт баярыг бататган тунхагласан түүхтэй. Дэлхийн олон оронд эл өдөр үнсэлттэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээ, тэмцээн уламжлал ёсоор зохион байгуулагддаг байна.

Үнсэлттэй холбоотой хамгийн сонирхолтой тоо баримтаас сонирхуулахад:

-1990 оны есдүгээр сарын 15-нд АНУ-ын Минессота мужийн оршин суугч А.Вольфрам тус мужид зохиогдсон тэмцээний үеэр найман цагийн хугацаанд 8001 хүнийг үнсч, дэлхийн дээд амжилт тогтоожээ.

-Хосын үнсэлтийг телевизээр анх 1896 онд гаргажээ. Томас Эдисоны "Үнсэлт" хэмээх 30 секундын тоглолтод Мэй Ирвин, Жон С.Райе нар үнсэлцсэн байна.

-Хамгийн олон үнсэлттэй киногоор "Уорнер Бразерс" кино компанийн бүтээл "Дон Жуан" /1926 он/ тодорчээ. Уг кинонд нийт 191 үнсэлт гардаг байна.

-Режис Туми, Жейн Ваймен нар "You’re in the Army Now" /Чи одоо армид байгаа, 1940 он/ кинонд 185 секундын турш үнсэлцжээ. Киноны түүхэн дэх хамгийн урт үнсэлтээр тодорсон эл агшин киноны нийт хугацааны ердөө дөрвөн хувийг эзэлдэг аж.

-2007 онд Оросын Калининград хотноо үнсэлцэхэд зориулсан хамгийн урт буюу 12 метр урт сандал бүтээсэн байна.

-Хүн үнсэлцэхэд нүүрний 29 булчин ажилладаг. Ингэснээр үрчлээнээс хамгаалахын тулд үнсэлцэж болно.

-Хүмүүсийн 66 хувь нь үнсэлцэх үедээ нүдээ аньдаг. Харин үлдсэн нь үнсэж буй хүнийхээ нүүрний хувирлыг харж, таашаал авдаг аж.

-Америкийн статистикийн мэдээллээс харахад Америк эмэгтэй гэрлэх хүртлээ 80 эртэй үнсэлцдэг байна.

-Богино хугацаанд романтик байдлаар үнсэлцэх 2-3 калори шатаадаг бол франц үнсэлт 5 калори шатаадаг.

-90 секунд үнсэлцэхэд цусны даралт ихэсгэж, зүрхний пульсыг нэмэгдүүлдэг аж. Мөн цусан дахь гормоны түвшин нэмэгдсэнээр амьдралыг нэг минутаар уртасгадаг аж.

-Үнсэлцэж буй хосуудын бие морфиноос 200 дахин хүчтэй бодис ялгаруулдаг учраас хүн үнсэлцэж байхдаа таатай сэтгэл ханамж, аз жаргал мэдэрдэг гэж эрдэмтэд тайлбарладаг.

-Үнсэлт эмэгтэй хүнд мэдрэлийн болон биеийн ядаргааг бууруулах нөлөө үзүүлдэг.

-Хүн дунджаар амьдралынхаа 20160 минут буюу хоёр долоо хоногийг үнсэлцэж өнгөрөөдөг ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж