АНУ-ын тэргүүн хатагтайн хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэргүүн хатагтайн хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэв

АНУ-ын тэргүүн хатагтайн хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэв

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп нь Словенийн Севница хотод мэндэлжээ. Тус хотоос АНУ-ын тэргүүн хатагтай мэндэлснийг Севница хотынхон ихэд бэлгэшээж Мелания бялуу, Мелания зөгийн бал зэрэг брэнд бүтээгдэхүүнүүд гаргаж байв. Меланиаг АНУ-ын тэргүүн хатагтай болсны дараа Севница хотыг зорьж ирэх гадаадын жуулчид ч нэмэгдсэн гэдэг.

Тус хотынхон өчигдөр /2019.07.05/ дэлхий дээр цорын ганц Меланиягийн хөшөөг босгосноо нээжээ. Байгаль дээр байсан модыг цахилгаан хөрөөгөөр сийлсэн уг хөшөө 2017 онд Дональд Трампыг тангараг өргөх үед Мелания цэнхэр өнгийн хүрэмтэй, зүүн гараараа даллаж байсан дүрийг нь харуулсан байна.

Америкийн концепцийн урлагийн төлөөлөгч, 39 настай Брэд Дауни орон нутгийн уран бүтээлчидтэй хамт уг хөшөөг бүтээсэн бөгөөд зарим хүмүүс үүнийг "доромжлол, мануухай" хэмээн хүлээн авч байгаа бол зарим нь "өвөрмөц, урлагийн бүтээл" хэмээн дүгнэж байгаа аж.

Эх сурвалж: FOX NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж