Оксана “The Hu” хамтлагийнханд зориулан хүүхэлдэй урлаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Оксана “The Hu” хамтлагийнханд зориулан хүүхэлдэй урлаж байна

Оксана “The Hu” хамтлагийнханд зориулан хүүхэлдэй урлаж байна

ОХУ-ын уран бүтээлч Оксана Панченко “Чингисийн үр сад” төслөө үргэлжлүүлж байгаа ажээ. Тэрээр энэ удаад дэлхий даяар олон сая үзэгчтэй болоод буй "The Hu" хамтлагийнханд зориулан хүүхэлдэй урлаж буй юм байна.

Оксана Панченко цахим хуудастаа “Би энэ удаад шуугиан тарьж буй "The Hu" хамтлагийн уран бүтээлээр жигүүрлэн бяцхан хөгжимчдийн тухай хүүрнэхийг зорьж байна. Одоогоор хөгжимчин хүүхэлдэйнүүд маань хоёулханаа хүч үзэж буй ч удахгүй бусад баатартайгаа нэгдсэнээр Рокын шинэ од болон гялалзана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн бичжээ.

Уран сайхны хүүхэлдэй бүтээдэг Оксана өмнө нь монгол хүүхэлдэйн хоёр төсөл хэрэгжүүлсэн билээ. Тэрбээр "Хүүхэлдэйнүүд маань миний хүүхэд насны дурсамж, ертөнц маань юм” хэмээн тодорхойлдог.

Оксана Панченко 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан, тухайн үед аав нь барилга дээр ажилладаг байсан тухай дурсаад, тэр үеэс л энэ сайхан орон, ард түмэнд элгэн халуун сэтгэлтэй болсон хэмээн бичжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж