УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Гүтгэх” гэдгийг ямар байдлаар зохицуулахаар тусгасныг тодрууллаа.
Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тайлбараар бол гэмт хэрэгт холбогдуулж, гүтгэсэн бол Эрүүгийн хуулиар, худал мэдээлэл тарааж гүтгэсэн бол Зөрчлийн хуулиар тус бүрт нь авч үзэхээр ялгаа заагтай авч үзжээ.
Санал хураалт үргэлжилж байна.
Г.ДАРЬ