ОХУ амиа алдсан далайчиддаа “Баатар” цол нэхэн олгожээ | News.MN

ОХУ амиа алдсан далайчиддаа “Баатар” цол нэхэн олгожээ

ОХУ амиа алдсан далайчиддаа “Баатар” цол нэхэн олгожээ

ОХУ амиа алдсан далайчиддаа “Баатар” цол нэхэн олгожээ

ОХУ, Норвегийн хооронд орших Баренцийн тэнгисийн ёроолд судалгаа хийж явсан Оросын шумбагч аппаратад гал гарсны улмаас тус улсын тэнгисийн флотын 14 далайчин амиа алдсан харамсалтай явдал Даваа гаригт /2019.07.01/ болсон. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Мягмар гаригийн орой уг хэргийн талаар олон нийтэд зарласан билээ.

Урьдчилсан дүгнэлтээр, шумбагч онгоц Оросын талын Баренцийн тэнгис орчмын усан доор хэмжилт хийж байх үед аккумляторын хэсэгт гал гарч, улмаар багийн гишүүд утаанд угаартан амиа алдсан гэж үзэж байгаа юм. Шумбагч дотор хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа ба амиа алдсан далайчдын хоёр нь “Улсын баатар” цолтой, долоо нь тус улсын тэнгисийн хүчний өндөр албан тушаалын офицерууд байсан аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэдний дөрөвт нь “Улсын баатар” цол, үлдсэн 10 хүнд “Эр зоригийн одон”-г нэхэн олгох шийдвэр гаргажээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан далайчдыг долдугаар сарын 4-ний Пүрэв гаригт сүүлчийн замд нь үдсэн байна.

Мөн тус улсын эрх баригчид уг ослын талаарх мэдээллийг дэлгэхээс татгалзаж, “улсын нууц”-д хамаарах хэрэг хэмээн мэдэгдэж байсан ч удалгүй уг шумбагч дотор цөмийн реактор байсныг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ шумбагч доторх цөмийн реакторууд галд өртөөгүй бөгөөд шумбагчийг засварласны дараа эргээд ашиглаж эхэлнэ хэмээн мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Лошарик” гэж нэрлэгдээд буй тус шумбагчид улсын маш нууц тусгай даалгавраар 280 метрийн гүнд шумбаж байхад нь гал гарсан байна.

Эх сурвалж: BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ссс 2019-07-06 202.21.108.77

Тэртээ тэргүй архиа гударсаар дуусч бгаа ОХУ хэхэхээ

Avatar

Зочин 2019-07-06 107.77.173.1

Баахан хорлон сүйтгэгчид нууц сургуулилалт хийж байгаад л үхцгээгээ биз…Крым наш гэлүү?

Avatar

Зочин 2019-07-06 202.179.26.182

Амьдад нь өгөөгүй юмыг үхсэний дараа өгнө гэдэг нэг төрлийн доромжлол.

Avatar

orosoo 2019-07-06 172.58.230.218

getiinhenshagnal b** ab
harin ih mongo neh

Avatar

hen 2019-07-06 172.58.230.218

tsomiin rector bol tsomiin zevseg tul huuli bus buruu ym hiij bsniig burhan tseerluulsen bh

Avatar

Зочин 2019-07-06 203.91.115.42

МАНАЙД НЭХЭН ОЛГОНО ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙДАГ ЮМ УУ ха ха ИЧИЖ ҮХМЭЭРЭЭ

Avatar

зочин 2019-07-06 66.181.161.46

Бузар булайгаа л ,, улсын нууц,, гээд шаачихдаг дөө ..Хэлхээс ичмээр л нэг юм болж ..

Avatar

HM 2019-07-06 2.127.53.132

Маньдаа хэлчих л дээ тэр нууцаа, би хэнд ч хэлэхгүй.

Avatar

Зочин 2019-07-06 66.181.161.106

Хайран хүмүүс! Ар гэрийнхэн нь хөөрхий! Их гүрэн гэдэг их амбицийн төлөө иймэрхүү "зарлага" гаргахыг тоохгүй юм даа! Оросын зүйр үг байдаг "Лес рубят, шепки летят" гэж!! Тэр л болж дээ!!!

Avatar

u 2019-07-06 202.179.25.142

ZA TIIM DEE. AMIARAA AWDAG ULSIIN BAATAR. MONGOLD BOL ARIIN HAALGAAR BATUUL AWSAN

Avatar

Зочин 2019-07-06 66.181.161.46

Монголыг Оросын дарлалаас чөлөөлсөн хүн шдэ .

Avatar

Зочин 2019-07-06 66.181.177.83

Uhsen hund yr ni tsol gunshigaar yah ve de

Avatar

иргэд олон түмэн 2019-07-06 103.57.94.137

Улсын баатар гэдэг эрхэм цол ийм нэр хүндтэй байдаг,гэтэл манайд яадаг билээ,монголд энэ шагналыг өгсөн нь ч авсан нь ч ичиж үхмээр юм

Avatar

Зочин 2019-07-06 202.21.108.77

Хүххэддээ Баатар гээд нэр өгчиж бн штэ танай монголчууд хаххаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж