Улаанбаатарт 26-28 градус дулаан байна | News.MN

Улаанбаатарт 26-28 градус дулаан байна

Улаанбаатарт 26-28 градус дулаан байна

Улаанбаатарт 26-28 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос баруун урагш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Малчдын анхааралд:  Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндрийн  аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн  зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө Халх голын сав газраар 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2019-07-06 202.179.24.198

Цаг уурынхан үе үе Гацаад байдаг болчихожээ Өнөөдөр Улаанбаатарт Бороо орохгүй энэ тэр гээд Зарлаад байсан яасан Бороошоод эхэллээ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж