Хатан хааныг түр нүүлгэн шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Хатан хааныг түр нүүлгэн шилжүүлнэ

 

Букингемийн ордныг сэргээн засварлахын тулд Их Британийн хатан хаан II Элизабетыг түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарчээ. II Элизабетыг Их Британийн хатан хааны суудалд 1952 онд заларснаас хойш Букингемийн ордонд их засвар хийгээгүй аж. Букингемийн ордны сэргээн засварлахад 237 сая ам.долларын хөрөнгө шаардагдах гэнэ. Их Британийн хатан хаан хэд хэдэн сууцтай боловч ихэвчлэн Лондон дахь ордондоо байдаг аж. Букингемийн ордонд жил бүр зуны задгай үдэшлэг, өөр олон тооны баяр ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохиогддог юм.

 

Үүний зэрэгцээ Букингемийн ордны энэ оны эхний гурван сарын зардал 35.7 сая фунт-стерлинг болжээ. Энэхүү зарлагын бараг тал хувь буюу 18.7 сая нь цалин, 11.7 сая нь эд материалын зардал, 5.1 сая нь гадаад айлчлалд зарцуулагдсан аж. Эдгээрээс ханхүү Чарльзийн эхнэртэйгээ Мексикт найман өдөр болсон айлчлалд 450 мянган фунт-стерлинг зарцуулагдсан нь хамгийн өндөр өртөгтэйд тооцогджээ.

 

Их Британийн хатан хаан II Элизабет өнгөрсөн дөрөвдүгээр сард 89 насыг зооглосон ч жилийн турш 196 олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. II Элизабет өдгөө Германд гурван өдрийн айлчлал хийж явна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Fox news

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж