Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжинд энэ сарын 4-ний өдөр 06.25 цагт иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатжээ. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврах ангийн албан хаагчид галыг цаг алдалгүй унтраажээ. Мөн энэ өдөр Увсаймгийн Өндөрхангай сумын харьяат малчин Д-ийн зургаан ханатай гэр бүрэн шатаж, түймрийн улмаас 43 настай малчин залуу нас барсан байна.
Э.БУРАМ