Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан билээ. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах "Халуун сэтгэл аян"ыг энэ сарын 4-нөөс эхлэн өрнүүлж байна.
"Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан дүүсийн эв нэгдлийн бэлгэдэл болсон баатарлаг хүү албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ард эхнэр, хоёр настай хүү, төрөөд 16 хонож байгаа охин нь үлдсэн. Бид ханийгаа алдаж гашуун зовлонд унасан нялх биетэй бүсгүй болон аавыгаа хүлээх бяцхан үрсэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс энэхүү аяныг өрнүүлээд байна.
Тухайн гэр бүлийг нэг өрөө байртай болгох эрмэлзэлтэй байна. Эхнэр нь одоо Алтай суманд байгаа бөгөөд өнөөдөр очиж нөхцөл байдалтай нь танилцана. Мөн орой аймгийн төв талбайд 1000 зул өргөх ёслол зохион байгуулна" гэдгийг зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг хэвлэлд өгсөн яриандаа дурджээ. Одоогоор хандивын дансанд эг сая төгрөг цугларсан бөгөөд орон нутгийн иргэд аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байгаа аж.
Хандивын данс: Хаан банк – 5197212141
Лавлах утас: 99511539, 99500577, 95425510
Э.БУРАМ
Зочин 2019-07-06 203.91.112.146
цагдаа амьдддаа ч татварын мөнгөөр үхсэн хойноо ч ард түмний мөнгөөр боливол яасын Монголын цагдаа үхэж болдоггүй цагдаа юу хаа сайгүй л цагдаа нар үхдэг
Зочин 2019-07-06 205.250.249.128
Heruuliin buzar batzandan guai handiv ogooroi!
Зочин 2019-07-06 202.9.42.91
Энэ зөв өө. Дэмжиж байна. 10000 төгрөг ч болтугай хандивлан аа.
Зочин 2019-07-06 202.70.37.2
Дүү минь амгалан тайван нойрсдоо .Сагсчин Дөлгөөнд хандив өргөөд байсан хүмүүс минь наашаа сэтгэлээ чилээд бага болтугай хандив аа өгөөрэй
Ard tumen ch tuslah l baih 2019-07-06 108.218.234.108
Ard tumen ch tuslah l baih, tehdee yag alban uurgee guitsetgej yavaad ami ersdsen uchraas turuus ar gert ni tuslamj uguh yostoi shuu dee. Nuguu ariutgaliin stantsad ajillaj baigaad amia aldsan humuusiin ar gert ni tus bur 2 uruu bair uguud baisan. Ene tsagdaagiin ar gert bas uguh l yostoi.
Иргэн 2019-07-06 202.9.44.144
Бодол сэтгэгдэл бичсэнч гаргахгүй устгаад байна
Иргэн 2019-07-06 202.9.44.144
Сэтгэл нь зөв гэхлээ төр засаг, Цаглаагийн байгууллага өргөсөн тангарагтаа үнэнчээр яваад амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэж амь таглаж олон зуун хүнийг хөсөр хаях ёстой юм. Хужльд заасан нийгэмийн баталгааг хнүээ хэрэгжүүлэх юм. Хууль баыхгүй үед амь нас эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчаа яах ёстой юм хоь чинь гээд хаж байгаатай ижил сонсошдрж байна уу? Цаглаал ажиллаж байсан олон мянган алба раагч эрүүл мэндээрээ олон арван залуус амь насаараа хохирч баына ингээд гүлдийгээд яваад байхуу