Наадмаар нийтийн тээврийн үйлчлэх чиглэлүүд

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Наадмаар нийтийн тээврийн үйлчлэх чиглэлүүд

Наадмаар нийтийн тээврийн үйлчлэх чиглэлүүд

Энэ сарын 11, 12-нд Дүнжингарав, Төв цэнгэлдэх, Хүй долоо худаг чиглэлд 30 автобус үнэгүй үйлчлэнэ. Үүнээс гадна баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 103 чиглэлд 637 автобус иргэдэд үйлчлэх юм. Тодруулбал,

  • Энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо" руу нийт 13 чиглэлийн 76 автобус, Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус
  • Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү 20 автобус гурван минут тутам, рейлбусын зогсоол буюу Урбанекын урд талын Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү таван автобус зургаан минут тутамд,
  • Хүй долоон худгийн рейлбусны зогсоол буюу Давааны зөрлөгөөс Морь барианы газар руу таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • Энэ сарын 11, 12-нд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13-нд Улаанбаатар зочид буудлын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд Хүй долоон худаг руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын гурван түр зогсоолоос Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 ААН-ийн 380 такси иргэдэд үйлчилнэ.

Таксины зогсоол:

  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоолоос тус тус үйлчлэх юм.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж