Өргөгч цамхагаас 33 настай эрэгтэй боомилсон байдалтай олджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

Өргөгч цамхагаас 33 настай эрэгтэй боомилсон байдалтай олджээ

Өргөгч цамхагаас 33 настай эрэгтэй боомилсон байдалтай олджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах барилгын дөрөвдүгээр давхрын тагтнаас нэгэн иргэн амиа хорлох гэж оролдсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дээрх хэрэг энэ сарын 4-ний өдрийн 06.09 цагт гарсан байна. Улмаар иргэдийн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид очиход 48 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагтнаас зүүгдэн үсрэх гэж байсныг гэрийнх нь хаалгыг эвдэн орж тагтнаас буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн энэ өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар менежмент” ХХК-ийн агуулахын өргөгч 30 метрийн өндөртэй цамхаг дээрээс 33 настай эрэгтэй боомилж нас барсан байдалтай олдсон байна. Талийгаач нь тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат байжээ. Цагдаагийн байгууллага дээрх хэргийг амиа хорлолт, эсвэл гадны нөлөөтэй эсэхийг эцэслэн тогтоох юм. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж