Ослын улмаас гурван хүн хүнд бэртэж, нэг хүн нас баржээ | News.MN

Ослын улмаас гурван хүн хүнд бэртэж, нэг хүн нас баржээ

Ослын улмаас гурван хүн хүнд бэртэж, нэг хүн нас баржээ

Ослын улмаас гурван хүн хүнд бэртэж, нэг хүн нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “52-ын даваа” гэдэг газар энэ сарын 4-ний өдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус өдрийн 17.04 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан “Приус-20” загварын автомашин, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн жолоодож явсан “Ренжровер” загварын суудлын автомашинтай мөргөлджээ.

Ослын улмаас “Приус-20” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 27 настай, эрэгтэй  хавчуулагдаж нас барсан тул  цогцсыг Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж цагдаагийн байгууллагад, 44 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй, 25 настай эрэгэй нар гар, хөл хэсгээрээ бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Булганы иргэн 2019-07-06 45.117.32.134

Приус ч найдваргүй унаа … Бас Приус барьж яваа жолооч нар арай л биш байдаг юм даа …

Avatar

Зочин 2019-07-06 103.229.122.12

приус найдваргуй унаа

Avatar

ПРИУС!!! 2019-07-06 202.131.231.222

ПРИУС!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж